
Монгол Улсын Үндсэн хуулинд мал сүргийг үндэсний баялаг мөн хэмээн тодорхойлон томьёолсон. Мал тоолллогын ажлыг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулж, үр дүнг салбарын удирдлагын шийдвэр гаргах мэдээллийн голлох эх үүсвэр болгож, макро түвшинд хийгддэг тооцоо, судалгаанд ашиглаж байна.
Мал тооллогыг жил бүрийн эцэст малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссаны дараа зохион байгуулж, дүнг нэгтгэн боловсруулдаг. Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын мэдээллийг боловсруулахад 2012 оноос онлайн систем нэвтрүүлснээр тооллогын үр дүнг богино хугацаанд гаргадаг боллоо.
Мал тооллого нь зөвхөн мал, тэжээвэр амьтдын тоо толгойн өсөлт, бууралтыг харуулахаас гадна сүргийн нөхөн үйлдвэрлэлийн үзүүлэлтийг тодорхойлж судлах бололцоог хангаж, малчин өрхийн тоо, малчдын нас, хүйсийн ангилал, малчдын соёл, ахуйн үзүүлэлт зэрэг олон үзүүлэлтийг харуулдаг.
Мал тооллогын 2014 оны эцсийн дүнгээр манай улсын нийт малын тоо 52,0 саяд хүрч, өмнөх оныхтой харьцуулахад 6.8 сая буюу 15.1 хувиар өссөн байна. Малын тоог 5 төрлөөр нь авч үзвэл адуу 2 995 754, үхэр 3 413 851, тэмээ 349 299, хонь 23 214 783, ямаа 22 008 896 байна.
Г.Уянга
olloo.mn