Монголбанкнаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын гадаад худалдааны тоймыг гаргасан байна. Тус тайланд дурдсанаар Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 11,011.2 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3.6 хувиар буюу 384.3 сая ам.доллараар өссөн аж.
Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 61.8 хувь буюу 6,799.9 сая ам.долларын худалдааг БНХАУ-тай 14.6 хувь буюу 1,610.9 сая ам.долларын худалдааг ОХУ-тай тус тус хийсэн байна. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 23.9 хувиар өссөн бол ОХУ-тай хийсэн худалдаа 0.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Б.Сансартуяа
olloo.mn
olloo.mn