Татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн материалыг энэ сарын 1-нээс авч эхэлсэн
Иргэд сар бүр татвараа төлөх ёстой гэдгийг мэдэх ч түүнийхээ тодорхой хэсгийг эргүүлэн авах боломжтойгоо тэр бүр мэддэггүй. Энэ асуудлыг ойрын хэдэн жил өмнөх жилүүдийнхээс илүү ярих болсон ч олон бичиг баримт бүрдүүлэхээсээ төвөгшөөж хөнгөлөлтөө авахгүй үлдэх нь түгээмэл. Татварын хөнгөлөлттэй холбоотой иргэдийн дунд буруу ойлголт ч их байна. Татварын хөнгөлөлт эдлүүлж, буцаан олголт хийх нөхцөл нь харилцан адилгүй.
 
Хамгийн гол нь энэ нь хувь хүний орлогын албан татвар төлсөн иргэнд хамаарах бөгөөд олсон орлогоос хэчнээн хувийг энэ төрлийн татварт төлж байснаас тооцоолол хийн, буцаан олголтын хувь хэмжээг тооцон өгөх юм. Хөнгөлөлтөд хамруулах хэмжээ хуульд зааснаар хувь хүн өөрийн болон банк, санхүүгийн байгууллагын авсан зээлийн хөрөнгөөр анх удаа амьдран суух зориулалтаар орон сууц барих буюу худалдан авахад зарцуулсан 30 сая хүртэлх төгрөгт буцаан олголтын хувь хэмжээг тооцох ажээ. Ингэхдээ Хувь хүний орлогын албан татвар төлж байсан хувиас шалтгаалан дээд тал нь 10 хувь хүртэл төгрөгийг буцаан олгох юм. Энэ жилийн хувьд татварын хөнгөлөлт эдлэх хүмүүсийн материалыг хүлээн аваад эхэлсэн байна. Энэ асуудлаар бид ТЕГ-ын мэргэжилтнээс тодрууллаа.

-Манай уншигчдад ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийн талаар товч мэдээлэл өгөөч?
-Тухайн татварын жилд орлого олсон иргэн бүр татвар төлөх үүрэгтэй байгаа. Иргэний орлогод цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлого, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө  борлуулсны  орлого, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого, урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал, шууд бус орлогууд хамаарна.Эдгээр орлогоос Хувь хүний орлогын албан татвар төлсөн иргэн хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл үүргээ биелүүлсэн иргэн эрхээ эдлэх боломж нь бүрдэж байгаа юм. Хувь хүний орлогын албан татварын тайланг жилдээ нэг удаа тайлагнадаг онцлогтой. Татвар төлөгч иргэд маань 2013 оны Хувь хүний орлогын албан татварын тайланг 2014  оны 2 дугаар сарын 15-ны дотор гарган өөрийн харъяалах татварын албанд хүргүүлнэ. Татварын албад Хувь хүний орлогын албан тайланг энэ оны  нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлсэн байгаа.

 -Энэ жилийн хувьд иргэд ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахын тулд хичнээн төрлийн бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Хуулийн дагуу хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх иргэн Үндэсний татварын албанаас гаргасан  бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу зохих бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Орон сууцны чөлөөлөлтөд анхны жилд хамрагдаж байгаа иргэн 12 төрлийн бичиг баримт материал бүрдүүлнэ. Хоёр ба түүнээс дээш жил орон сууцны чөлөөлөлтөд хамрагдаж байгаа иргэн 7 төрлийн ,сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэн 6-10 төрлийн бичиг баримт бүрдүүлж байгаа. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж байгаа иргэдийн бүрдүүлбэл зохих материалын жагсаалтыг  Татварын ерөнхий газрын mta.mn веб хуудсанд байршуулсан байгаа.

-30 сая төгрөгийн орон сууц худалдан авсан бол 10 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Үүнээс дээш өртөгтэй байр авсан бол хувь нь нэмэгдээд явдаг гэсэн ойлголт иргэдэд түгээмэл байдаг. Энэ талаар тодруулаач?
-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-д  “Хувь хүн өөрийн болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууц барих юм уу худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хөрөнгөтэй  тэнцэх орлого”-ыг чөлөөлөхөөр заасан. Мөн хуулийн энэ заалттай холбоотойгоор Дээд шүүхийн тайлбар  гарсан. Дээд шүүхийн тайлбарт, 2007 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зөвхөн нэг удаа хувьдаа орон сууцны барилга барьсан, эсвэл худалдаж авсны аль нэгийг гэж ойлгоно гэж заасан байгаа. Жишээ нь: 100 сая төгрөгийн үнэтэй орон сууц худалдсан тохиолдолд 30 сая төгрөгийн орлогыг чөлөөлнө.Ихэнх иргэд  30.0 сая төгрөгийн 10 хувь болох 3.0 сая төгрөгийг буцаан авна гэсэн ойлголттой байдаг. Чөлөөлөлтөд хамрагдаж байгаа иргэний тухайн жилийн орлого өндөр байгаа тохиолдолд зөвхөн тухайн жилдээ чөлөөлөлтөө эдлээд дуусна. Жишээ нь: Иргэн “Б” 2013 онд үл хөдлөх хөрөнгөө 50 сая төгрөгөөр худалдсан тохиолдолд иргэн “Б”-ийн хувьд 2013 онд  30 сая төгрөгийн чөлөөлөлт  эдлэн үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2 хувийн татварт төлсөн 600 мянган төгрөгийг  буцааж авснаар дуусгавар болно.

-2013 оноос өмнө орон сууц анх удаа худалдаж авсан, барьсан иргэд хөнгөлөлтөд хамрагдах уу?
-Хуулийн шинэчилсэн найруулга нь 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Татварын хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байдаг. Тэгэхээр 2009 оноос хойш орон сууц худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авсан боловч орон сууцны чөлөөлөлтөд хамрагдаагүй байгаа иргэд энэ онд тайлангаа гаргаж, хамрагдах  боломжтой.
 
-Бэлэглэлийн гэрээгээр, эсвэл байгууллагаас орон сууц өгсөн бол хөнгөлөлтөд хамрагдах  уу?
-Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг Хувь хүний орлогын албан татвар төлөлтийн хувь хэмжээнээс тогтоодог. Энэ тохиолдолд бэлэглэлийн гэрээгээр тухайн иргэн ямар ч төлбөр төлөлгүйгээр байртай болсон учраас буцаан олголт авахгүй.
 
-30 саяас дээш хөрөнгөөр орон сууц худалдан авсан бол яах вэ?
-Хуульд заасны дагуу 60 сая төгрөгөөр орон сууц худалдан авсан байсан ч 30 сая төгрөгийн дотор хөнгөлөлтийг тооцож, дээд тал нь 10 хувь буюу үүнээсээ гурван сая төгрөгийг буцаан авна. Харин иргэд харилцан адилгүйгээр орлого олж, түүнээсээ татвар төлдөг учраас дээд тал нь 10 хувийн гурван сая төгрөгийн буцаан авалт гэдгийг санаарай.
 
-Байрныхаа мөнгийг дундаасаа гаргаж, хүнтэй хамтран авсан бол буцаан олголтын мөнгөө хэрхэн авах вэ?
-Хамтран худалдсан авсан бол арай илүү татвар төлсөн нь хөнгөлөлтийнхөө материалыг бүрдүүлж буцаан олголтоо авсан нь илүү оновчтой. Өөрөөр хэлбэл, дундаа авсан бол нэг нь буцаан олголт авах юм.
 
-Сургалтын төлбөрөө өөрөө төлсөн бол хөнгөлөлтөд хамрагдах уу?
-Албан татвар төлөгчийн төрсөн хүүхэд болон үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллежид суралцдаг бол төлсөн төлбөрийн 10 хувийг буцаан олгодог. Мөн өөрийн олсон орлогоосоо сургалтын төлбөрөө төлсөн бол хамрагдах боломжтой.
 
-Магистрт сурсан бол төлсөн төлбөрөөсөө буцаан олголт авч болох уу?
-Магистр, докторын сургалтад суралцагч уг хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй. Зөвхөн их, дээд сургууль, коллежид бакалаврын зэрэгтэй  суралцагчийн төлбөрөөс буцаан олголт хийнэ.
 
-Гадаадад хүүхдээ сургаж байгаа бол сургалтын төлбөрийг нь ам.доллараар тооцож байсан бол хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?
-Хуульд гадаад, дотоодын сургуульд гэж заасан. Тиймээс татвар төлөгч нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг ам.доллараар хийж байсан бол тухайн үеийн валютын ханшаар тооцон буцаан олголтыг өгнө. Төлбөр төлсөн, банкны гуйвуулгын маягтаар баталгаа болгон олгодог .
 
Ярилцсанд баярлалаа
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Donald daisy 2017-02-13 04:20:17
    Mnai nohor hvn toldog bolood 1garna bolj baina butsan olgolt awj bolhnee
    66.181.182.49
    Мэдэгдсэн Хариулах
  • надмид 2016-04-08 05:24:43
    2015 оны сургалтын төлбөрийн 10%-ийн хөнгөлөлтийг хэзээ олгох вэ
    59.153.87.215
    Мэдэгдсэн Хариулах
  • http://monthlyyouth.com/?ref=782435 2015-01-20 16:01:04
    http://monthlyyouth.com/?ref=782435
    103.229.120.52
    Мэдэгдсэн Хариулах
  • http://monthlyyouth.com/?ref=782345 2015-01-20 12:21:03
    http://monthlyyouth.com/?ref=782345
    103.229.120.52
    Мэдэгдсэн Хариулах
  • AMJILT 2015-01-20 08:28:13
    Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 425 доллар авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэн...
    202.131.242.250
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-20 00:36:11
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.186.41
    Мэдэгдсэн Хариулах