Татвар төлөгчдөд зориулсан ухаалаг гар утасны программтай болно
Жил бүрийн тавдугаар сард улс орон даяар “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жил ТЕГ-аас татвар төлөгч нарт таатай ямар үйл ажиллагаануудыг явуулж байгаа талаар ТЕГ-ын Мэдээлэл технологийн төвийн дарга Х.Батбаяраас тодрууллаа.

-“Татвар төлөгчдийн өд­рүүд”-ийг тохиолдуулан та­найхаас татвар төлөгч нартаа зориулсан ямар арга үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна вэ?

- Үндэсний татварын алба тус өдрүүдээр татварын хууль сурталчлах, татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, сургалт явуулах, татвар төлөгчдийг мэдээллээр хангах зэрэг үйл ажиллагааг Үндэсний татварын алба, нийт татвар төлөгч аж ахуйн нэгж, татвар төлөгч иргэдтэйгээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн үеэр Татварын албад татварын албаны үйл ажил­лагааг сайжруулах, үйлчилгээг өргөтгөх чиглэлээр ТЕГ-аас явуулах “Санал асуулгын хуудас” –аар татвар төлөгчдөөс санал авч дүгнэх, “Татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх байр”-аар үйлчлүүлж буй татвар төлөгчдийн дэвшүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, үйл ажиллагаандаа тусган ажиллана. Улмаар татварын байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээг нийтэд танилцуулах сурталчилах зэр­гээр энэ өдрүүдийг тэм­дэглэн өнгөрүүлнэ. Энэ удаагийн “Татвар төлөгчдийн өдрүүд 2014”-ийн нээлтийг Үндэсний татварын алба улс орон даяар, татварын боловсрол, цахим татварын үйл ажиллагааг сурталчлах, таниулах сургал­тын арга хэмжээгээр эхэлж байгаагаараа онцлог болж байгаа.

-Цахим татварын үйл ажиллагааг сурталчлах зо­рил­гоор цахим хуудас нээж байгаа гэсэн үү?

-Татвар төлөгчдийн хуулийн мэдлэгт зориулсан tatvar-info.mn цахим хуудас албан ёсоор нээлтээ хийж байгаа. Мөн “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан “Ухаалаг төр-цахим татвар” сэдэвт зохион бичлэг, “Татвар төлөгч танд баярлалаа” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулна. Энэ нь ирээдүйн татвар төлөгчдийн татварын боловсролд оруулах бодит хувь нэмэр болж, татварын талаар ойлголтод зөв сэтгэлгээ суулгаж өгдөг гэдгээрээ чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Түүнчлэн ухаалаг гар утасны программыг (application) хөгжүүлэн нийтийн хүртээл болгож байна.

-Гар утасны программыг өмнө нь гаргаж байсан биз дээ. Энэ удаагийн программын онцлог нь юу байна вэ?

-Бид анх 2013 онд гар утасны программыг татвар төлөгч нарт хүргэж байсан. Энэ удаагийн программ өмнөөс ялгаатай тал нь цахим тайлангийн системтэй холбогдож байгаагаараа давуу талтай. Тухайлбал, татвар төлөгч тайлангаа өгсөний дараа тухайн тайланг татварын албанд хүлээж авсан эсэх, хэн гэдэг байцаагч шалгаж байгаа, баталгаажилт хэрхэн явагдаж байгаа зэргийг шууд гар утсаараа мэдэх боломжтой болсон. Татвар төлөгч гар утсан дээрээсээ хэдэн төгрөгийн татвар төлсөн, хэчнээн төгрөгийн өртэй байгаа, хэзээ татварын тайлангаа өгөх ёстой зэрэг бүх мэдээлэл гар утаснаасаа авна гэсэн үг. Өмнөх программыг нь зөвхөн мэдээлэл уншидаг байсан. Харин одоо гар утсаараа дамжуулаад татварын байцаагч, татварын албатай харьцах боломжтой болсон.

-Хэрэглэгчид уг программыг хаанаас, яаж татаж авах боломжтой байгаа вэ?

-Гар утасны программыг android болон IOS үйлдлийн сиситемтэй утсанд суулгахад боломжтой. Тодруулбал, iphone /IOS/ гар утастай хэрэглэгч itunes.apple.com/us/app/mta/id721102923, android төрлийн утастай бол play.google.com/store/apps/details?id=mn.mta хаягаар орж татаж авч болно. Дараагийн хувилбарын программ одоогийн байдлаар тестийн шатандаа явж байна. Өөрөөр хэлбэл энэ сарын сүүлээр шинэ хувилбарыг татаж ашиглах боломжтой болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.