2015 оны 1-р сарын 14-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 0.1 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.2 хувиар буурсан байна.
Махны дундаж үнэ: 2015 оны 1-р сарын 14-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 2.3 хувь, үхрийн ястай махны үнэ 0.9 хувь, үхрийн цул махны үнэ 1.9 хувиар буурч, ямааны мах үнэ 0.5 хувиар өсч, адууны мах өөрчлөлтгүй байна.
Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 3.7 хувь, үхрийн ястай мах 0.9 хувь, үхрийн цул мах 1.9 хувиар буурч, ямааны мах үнэ 1.5 хувиар өсч, адууны мах өөрчлөлтгүй байна.
2015 оны 1-р сарын 14-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5800 төгрөг, үхрийн /ястай/ мах 7395 төгрөг, үхрийн цул мах 9215 төгрөг, адууны мах 5435 төгрөг, ямааны мах 4805 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: 2015 оны 1-р сарын 14-ний байдлаар өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.5 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Харин өмнөх 7 хоногийнхоос гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн үнэ: 2015 оны 1-р сарын 14-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Г.Уянга
olloo.mn
olloo.mn