Сагсчид ДАШТ-ний эхний хожлоо авлаа
Хоёр жил тутамд зохион байгуулдаг “3 эсрэг 3” сагсан бөмбөгийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-д өнөөдөр эхэлж байгаа билээ. Тус тэмцээнд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид оролцож байгаа бөгөөд манай тамирчид гараагаа амжилттай эхлүүлж, эхний өдрийн тоглолтууддаа яллаа.Тодруулбал, эрэгтэйчүүдийн С хэсэгт багтсан Монголын шигшээ баг эхний тоглолтдоо сурагчдын дэлхийн аваргын 2007, 2011 оны дэд аварга Францын шигшээ багтай өрсөлдөж, нэмэлт цагт 11:10-аар ялсан бол хоёр дахь тоглолтдоо Ази тивийн аварга Ираны шигшээ багийг 13:7 харьцаагаар ялж, дараагийн ялалтаа авлаа.

Манай эрэгтэй сагсчид одоо хэсгийн сүүлийн тоглолтоо маргааш Унгарын шигшээ багтай хийнэ. Харин дэлхийн аваргад өрсөлдөж буй манай эмэгтэй шигшээ багийн тамирчид /Тэмцээний С хэсэгт багтсан/ өнөөдөр эхний тоглолтоо БНХАУ-ын шигшээ багтай хийж, 21:13 харьцаагаар ялагдал хүлээсэн ч хэсгийн хоёр дахь тоглолтдоо Сингапурын шигшээ багийг 12:5-аар хожиж, эхний ялалтаа байгуулаад байна. Эмэгтэй шигшээ багийн хувьд маргааш Эстони Бельгийн шигшээ багуудтай өрсөлдөнө.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.