"Оюутолгой"-н зэсийн экспорт өсөх хандлагатай байна

“Оюу Толгой” компани 2014 онд нийт 148 мянган тонн зэс, 589 мянган унци алт бүхий баяжмал үйлдвэрлэжээ. Ингэснээр “Оюу Толгой"-н зэсийн гарц хоёр дахин нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд тус компани 50.300 тонн зэс, 278.000 унци алт бүхий баяжмал үйлдвэрлэжээ.

“Turquoise Hill Resources" ил уурхайн хүдрийн агууламж өссөнтэй холбоотойгоор үйлдвэрлэл нэмэгдсэн хэмээн тайландаа дурдсан байна. 2015 оны төлөвлөгөөгөөр “Оюу Толгой" 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алт бүхий зэсийн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Үүнээс үзвэл “Оюу Толгой” компани зэсийн баяжмалын экспорт энэ онд үргэлжлэн өснө гэсэн хүлээлттэй байгаа аж.

Дашрамд дуулгахад, тус компанийн баяжуулах үйлдвэрт өнгөрсөн сард гал гарсны улмаас үүссэн гэмтлийг энэ сарын 2-нд засварлаж, баяжуулах үйлдвэр дахин бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснийг албаныхан хэлжээ.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine