Манай улс 8 сая тн нүүрс экспортлов
Энэ онд манай Улс 35 сая тн нүүрс экспортлох зорилт тавин ажиллаж байгаа. Тэгвэл оны эхний дөрвөн сарын байдлаар 8.05 сая тн нүүрс экспортлосон байна. Засгийн газар “Тавантолгой-Гашуунсухайт”-ын төмөр замын царигийн асуудлыг УИХ-аар яаралтай шийдвэрлүүлэхгүй бол бид энэ онд төлөвлөсөн нүүрсээ зарж борлуулж чадахгүй гэдэг нь тодорхой болоод байгаа.  Нөгөө талаас Хятадын гааль Монголын нүүрсийг авахад нэлээд хойрго хандаж байна гэж Гашуунсухайтын гаалийн газраас мэдээлсэн юм.Харин Хятадын талаас 2.05 сая тн коксжих нүүрс нийлүүлсэн нь сүүлийн дөрвөн сарын дээд хэмжээ гэсэн тайлбарыг өгсөн байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.