Ардын урлагийг дэлхийд сурталчилагч Чуулгынхныгаа юун түрүүн байртай болгоё
Манай улс дэлхийн стандартад нийцсэн “Соёл урлагийн ордон”-той болох тухай асуудал яригдаж эхэлснээс хойш уг төсөл судалгааныхаа түвшинд гурав дахь жилтэйгээ золгоод байна. Урлагийнхан маань Соёл урлагийн төрөлжсөн ордонтой болох нь гэж хүлээсээр одоо ч бараг найдлага тасарч буй гэхэд болно. Учир нь өнгөрсөн хоёр жилийн хугацаад манай улс Соёл, спорт аялал жуулчлалын яам хэмээн соёл урлагаар дагнасан яамтай болоод ч энэ ажил явсангүй. Тэгэхээр одоо шинэ Засгийн газар байгуулагдаж, урлаг нь өөр нэг  яамны хавсарга болсон энэ үед Урлагийн ордон байгуулагдана гэхэд итгэхэд бэрхтэй. Дээрээс нь төсөв хямарч, эдийн засгийн хүндхэн байдалд байгаа манай улс шинэ ордон барих төсөв мөнгийг гаргаа ч уу, үгүй ч үү. Уул нь “Соёл урлагийн ордон” нь 5000 хүний суудал бүхий тоглолтын их танхим, 1200 хүний суудал бүхий тоглолтын бага танхимтай байх бөгөөд Кино театрын их, бага танхим, Үзэсгэлэнгийн их, бага танхим, Тайзны зураачид, Оёдолчдын танхим, Сургалт, сургуулилтын танхим, Эмчилгээ, гоо сайхны танхим гэх мэт бүх зүйл нь бусад орнуудын урлагийн ордонтой эн тэнцхүйц байхаар төлөвлөгдөж байсан юм. Мөн тайз дэлгэц, хөгжим техник, гэрэлтүүлэг тоног төхөөрөмж нь олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн өндөр түвшний байх ба дотоод зохион байгуулалт, тохижилтын хувьд зөвхөн урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулахад зориулагдсан байна.

Тэгэхээр Монгол Улс Урлагийн томоохон ордонтой болох асуудал дахиад хэдэн жилээр ч хойшилж мэдэхээр дүр зураг харагдаж байна.
Гэтэл өнөөдөр Монгол Улсаар овоглодог дөрвөн том урлагийн байгууллагын гурав нь тэртээ 1950-аад оны сүүлээр баригдаж байсан одоогийн Улсын драмын эрдмийн театртаа шахцалдан, тоглолтын цаг, бэлтгэлийн цагаа булаалдан олон жилийн нүүрийг үзэж байна. Монголын хүүхэлдэй театр, Улсын драмын театрынхан, Үндэсний дуу бүжгийн эрдмийн театрынхан гэсэн гурван өөр чиглэлтэй урлагийн байгууллага нэг дээвэр дор олон жилийг үдэж байна. гадна талдаа гяланцаг харагдах ч дотор тал, арын  өрөө урт коридор нь элэгдэж муудсан зарим өрөө нь хүн орохын аргагүй амбаар болсон эл газарт ҮДБЭЧ, УДЭТ гэсэн томоохон байгууллага өнөөдөр ч үйл ажиллагаа явуулсаар байна.

Улс бүхэн өөрийн соёл зан заншлыг илтгэн харуулах ардын урлагтай. Түүнийг манай улсад Үндэсний дуу бүжгийн эрдмийн театрынхан төлөөлдөг. Тиймдээ ч төрийн өндөрлөгүүд гадаад, дотоод айлчлалаар явахдаа дандаа ҮДБЭЧ-ын уран бүтээлчдээс авч явдаг. Гэсэн хэрнээ өнөөдөр бүхэн бүтэн  Улсын  ард түмний соёл урлагийг нуруун дээрээ үүрээд явж байгаа тус чуулгынхан өөрийн гэсэн өргөө байргүй байна. Гадаадын жуулчид хамгийн ихээр үздэг, ардын урлагийн ойлголтыг олон түмэндээ хүргэж байдаг монгол ахуйг шингээсэн энэ чуулгынхныгаа ядаж өөрийн гэсэн ордон байртай болгохсон.

Энэ талаар ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, алтан гадас одонт Д.Ганболдоос санаа бодлыг нь сонсоход “Анх ССАЖЯ байгуулагдахад биднийг хариуцсан яамтай боллоо. Хамгийн түрүүнд бидний асуудлыг шийдээд өгөх байх гэж бодсон, тэгээгүй. Үндэсний хэмжээний 2 том урлагийн байгууллага болох драм, чуулга хоёр нэг байранд өчнөөн олон жил боллоо. Үүнээс болоод тоглолтын цагаа булаалдаг бэлгэл сургуулилтын өрөөний хуваарилалт гээд асуудал их л дээ. Үүнээс болоод тоглолтын чанарт хүртэл нөлөөлөх тал бий. Байшин маань ч хуучирч байна. Одоо болтол шинэ байрны асуудал шийдэгдээгүй л байна.
Ийм байртай болох гэхээр газар нь олддоггүй юм шиг байна. Яам нь энэ асуудлыг шийдэж чадахгүй байхад бид яаж шийдэх вэ.
Уул нь манай чуулга бусад Улсын урлагийн байгууллагуудаас хамгийн их орлогыг улсдаа тушаадаг юм шүү дээ. Манайх түүх соёлыг илтгэсэн ардын урлагийн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг болохоор гадны жуулчид их үздэг. Мөн тооны Монгол иргэд маань үзнэ. Үзэгч ихтэй” хэмээн ярьж байсан.

Тэгэхээр тэр том зүсэн бүрийн ид шид нь бүрдсэн урлагийн том ордон гэхийн оронд эхний ээлжинд Ардын урлаг буюу чуулгынхныгаа бэлтгэлийг нь хангуулчих, тоглолтоо хийчих, Үндэсний соёл ахуй шингэсэн байгууламж, байртай болговол яасан юм бэ БСШУ-ны сайд аа.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • olloo 2015-01-21 03:00:18
    zaal gedeg muuhai gadaad ug heregleeguid bayarlalaa...tanhim geed saihan Mongol ug ni bhad