Нийслэлийн иргэд хотын соёлд санаа зовдоггүй гэх дүгнэлт гарчээ
 Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар өөрсдийн санаачилгаар өнгөрсөн 3-р сард нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг явуулсан судалгаа, зөвлөх үйлчилгээний “MMCG” ХХК-иас гаргасан судалгааны дүнг танилцуулсан юм.
Уг судалгааг Улаанбаатар хотын 9 дүүргийн 152 хорооны 500 өрхөөс авсан бөгөөд судалгаанд хамрагдсан нийт өрхийн  55 хувь нь гэр хороолол, 45 хувь нь орон сууцны айл байжээ.

Хүрээлэн буй орчны талаар иргэд агаар болон хөрсний бохирдолд илүү анхаарал хандуулсан байна. Агаарын бохирдолд хамгийн их нөлөөлж буй зүйлсэд бүрэн шаталтгүй зуух, ил задгай бохир ус, хог хаягдал, тээврийн хэрэгслийн мотороос ялгарч байгаа хорт нэгдлүүд, халаалтын уурын зуух, тоос шороо, цахилгаан станцууд гэж үзжээ. Харин агаарын бохирдлыг бууруулах хамгийн оновчтой арга замыг судалгаанд оролцсон иргэдийн 51 хувь нь гэр хорооллыг орон сууцжуулах гэж хариулсан байна. Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрхэн үнэлэж байгаа талаар асуухад иргэдийн 71 хувь нь дэмжиж байгаа, дахин төлөвлөлтийн бүсэд байгаа өрхийн 78 хувь нь эерэг хандлагатай, хамрагдаагүй өрхийн 61 хувь нь хамрагдахыг хүсч байгаа гэж хариулжээ.

Эрүүл мэндийн үйлчилгээний талаар өрхийн эмнэлгийн эмч нарын ур чадварт илүү ач холбогдол өгсөн бол боловсролын үйлчилгээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж, ЕБС-ийн насны хүүхдүүдэд ногдох сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Судалгаанд оролцсон иргэдийн 20 хувь нь амьдрал сайжирсан, 40 хувь нь хэвэндээ, 32 хувь нь муудсан гэж хариулсан бол нийслэлийн амьдралын чанар сайжирсан шалтгааныг 66 хувь нь хот доторх зам сайжирсан, 29 хувь нь төрийн үйлчилгээ сайжирсан, 24 хувь нь гэмт хэргийн гаралт багассан, 21 хувь нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэнд сайшаалтай ханджээ.

Харин энэхүү судалгаагаар хотын соёлын талаар иргэдээс асуухад 50 хувь нь мэдэхгүй гэж хариулсан нь нийслэлийн иргэд хотын соёлд төдийлөн санаа зовдоггүй гэх дүгнэлт гарахад хүргэсэн  байна. Хотын соёлгүй байна гэж үзэж буй шалтгааныг 43 хувь нь хогоо ил зайдгай хаях, 33 хувь нь харилцааны соёлгүй, 15 хувь нь нус, цэр, шүлсээ олон нийтийн газар хаях, 12 хувь нь архидан согтуурах, 9 хувь нь үйлчилгээний болон төрийн байгууллагуудын хүнд суртал гэж тодорхойлжээ. Хотын соёлыг сайжруулахын тулд 40 хувь нь нийслэлийн хогийн цэгүүдийн нөхцөлийг сайжруулах, хогийг ангилан ялгаж авдаг болгох, иргэдийг хогоо ялган өгдөг системд сургах, татан авалтын тоо давтамжийг нэмэгдүүлэх, 30 хувь нь дунд сургуулийн хөтөлбөрт хотын соёлын талаар хичээл оруулах, хотын соёлыг сайжруулах сурталчилгааны ажлыг хийх гэсэн хэрэгтэй гэсэн байна.

Харин 2013-2014 оны өвлийн улиралд болсон онцлох үйл явдал, бүтээн байгуулалтад дараахь үнэлгээг өгсөн байна.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд дээрх судалгааны үнэлэлтэд анхаарч, цаашид хийж, хэрэгжүүлж буй ажлууд иргэдэд хэрхэн нөлөөлж, үнэлэлт өгч байгаа талаар улирал бүр судалгаа явуулан авч байх шаардлагатай.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • a 2014-05-24 16:39:00
    Hotiin soeyliin hubid mash muu shude. Gudamjind hog hayah, haraal ursgah, abtobusand bie bienee tvlheh, abtobusand suuhda hvrtel soelgvi shvde. 20 jiliin daraa hotiin hvn yamar soeltoi baih estoig uhaarah bailgvide ene hvmvvs. Odoo bol vnen haranhui boloo
    103.26.194.6
    Мэдэгдсэн Хариулах
  • mm 2014-05-24 12:10:56
    Sanaa zovoh yum n ihdeed baina shuu dee. Unuudriin talhaa yaj olohdoo uhaan sanaa n zovj baigaa hun soyold zovoh uu
    103.26.194.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Bayar 2014-05-24 03:51:48
    Ugaasaa hodoo mal deer baisan nohduudeer duurchihsen yum chin. Yun hotiin soyol vee.tov talbai deeree hunderchihgui shig baij baival ih yum.
    98.206.12.210
    Мэдэгдсэн Хариулах