"S4" хамтлагийнхан   олон улсын тэмцээнд амжилттай оролцож байна
Манай  сонгодог урлагийнхан олон улсын чанартай тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцож нутаг нэгтнүүдээ баярлуулдаг. Тэгвэл тэдний энэхүү амжилтын буухиаг рок попын залуу хамтлаг дуучид үргэлжлүүлж байна. Тодруулбал поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг  “S4” хамтлагийн залуус   урд хөршийн төв телевиз болох “BTV “-гээс зохион байгуулдаг “You can” нэртэй олон улсын дуулаачдын тэмцээнд амжилттай оролцож эхний шатандаа тэнцсэн байна.

Тэд Хятад дууг өөрсдийнхөөрөө найруулан дуулж, шүүгчдээс хамгийн өндөр оноог авчээ.  Тэмцээний  хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 24-нд болох юм байна. Харин тэмцээний дүн 26-ны өдөр гарах аж. Энэ жилийн “You can” тэмцээнд манайхаас гадна АНУ, Аргентин, ОХУ, Япон, Солонгос зэрэг орны уран бүтээлчид оролцож байгаа аж.

Дашрамд дуулгахад “S4” хамтлагийнхан өнгөрсөн арванхоёрдугаар сард  “Эргүна” хамтлагийн тоглолтод урилгаар оролцохдоо  энэхүү тэмцээнд оролцох саналыг авчээ.
 
Б.Сансартуяа
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-22 01:32:31
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.75
    Мэдэгдсэн Хариулах
  • tsagaanbayar 2015-01-21 06:05:36
    2015.01.21 yafon hei uzeh gesen yum
    112.72.13.73
    Мэдэгдсэн Хариулах