Уул уурхайн салбарын 2013 оны тайланг нэгтгэн гаргалаа
Монгол Улс уул уурхай, олборлох үйлдвэрлэлээс хэр хэмжээний орлого олж хэрхэн зарцуулсныг, энэ салбар дахь ямар компаниуд хуулийг чанд биелүүлж, хэд нь хариуцлагагүй хандсан талаарх тайланг  Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Үндэсний зөвлөл жил бүр нэгтгэн гаргадаг юм. Тус зөвлөлийг Ерөнхий сайд ахалж, төр засаг, компаниуд, иргэний нийгмийн байгууллагуудаас тус бүр 10, нийт 30 хүн бүрэлдэхүүнд нь ажилладаг.

Дээрх Үндэсний зөвлөлөөс өнөөдөр Монгол Улсын ОҮИТБС-ын 2013 оны тайлангийн талаар олон нийтэд мэдээлэл өглөө.

2013 онд 1672 компани ашигт малтмалын, 14 компани цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, 13 компани газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ эзэмшиж, нийт 1699 компани ОҮИТБС-ын тайлан гаргах үүрэг хүлээснээс 1198 компани нь нийт 1,5 их наяд төгрөг төлснөө тайлагнасан байна. Энэ нь 2013 оны улсын төсвийн урсгал орлогын 27 хувийг бүрдүүлжээ. Засгийн газар эрдэс баялгийн салбараас олж буй орлогынхоо 31 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс, 18 хувийг ААНОАТ-аас, 12 хувийг Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Засгийн газарт ногдох орлогоос, 11 хувийг НӨАТ-аас тус тус олсон байна.

Дээрх компаниудын 250 нь улсад жилд 40 саяас дээш төгрөгийн татвар төлсөн ба тэдний ердөө 20 нь нийт төлбөрийн 93 хувийг төвлөрүүлсэн байна. Төсөвт төлсөн 1,5 их наяд төгрөгийн 92 хувь нь улсын төсөвт, 5 хувь нь орон нутгийн төсөвт, үлдсэн нь Засгийн газрын байгууллагуудад хандив, дэмжлэг хэлбэрээр очжээ.

2013 оны тайланд Монголболгаргео ХХК, Бужгар орд ХХК, Угалзан цамхаг ХХК, Юүшэнгминг ХХК, төрийн байгууллагуудаас Гаалийн ерөнхий газар, БГД, СБД-ийн татварын хэлтэс, СХД-ийн өмч, газрын харилцааны алба, СБД, ЧД-ийн нийгмийн даатгалын хэлтэс тус тус хангалтгүй үнэлгээ авчээ.

Үндэсний зөвлөл 2014 оны тайлангийн материал хүлээн авч эхэлсэн ба оны эцсээр тайланг нэгтгэн гаргана.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-22 01:29:09
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.75
    Мэдэгдсэн Хариулах
  • hi 2015-01-21 08:11:41
    Manai company Hyatadiin buh hotoos bolon Aziin ornuudaas achaa teever naidvartai, turgen shuurhai hiine. Jinchin Trans Company Utas 94066060 98304871
    221.218.220.252
    Мэдэгдсэн Хариулах