Утаагүй зуухны захиалга дахиж авахгүй
Утаагүй буюу бүрэн шаталт зуухны үзэсгэлэн энэ сарыг дуустал Дүнжингарав худалдааны төвийн талбайд үргэлжилнэ. Тус төвд ирж байгаа иргэдийн дийлэнх нь шинээр утаагүй зуух авах хүсэлтээ илэрхийлжээ. Гэвч дахин зуух авах бүртгэл хийхгүй юм байна. Учир нь утаагүй зуухны төсөл эхэлснээс хойш 4 удаа иргэдээс захиалга авч, бүртгэл хийжээ. Хамгийн сүүлд л гэхэд оны өмнөхөн 15 мянган хүнийг бүртгэсэн байна. Иймээс энэ удаад зуухны бүртгэлээс хоцорсон иргэд ямар ч аргагүй гэдгийг Улаанбаатар цэвэр агаар төслөөс мэдэгдлээ.
 
Улаанбаатар цэвэр агаар төслөөс энэ удаад 15 мянга гаруй зуухыг иргэдэд борлуулах нормтой юм. 4 удаагийн бүртгэлээр 8600 зуухыг борлуулахаар гэрээ хийгээд байна. Гэхдээ эдгээр 8600 өрхийн 10 гаруй хувь нь гэртээ зуухаа суурилуулаагүй гэж байна. Учир нь зарим өрх зуухаа авахаар дуудлага өгсөн ч гэртээ байдаггүй асуудал үүссэн байна. Тиймээс цаг хугацаандаа бүртгүүлсэн ч зуухаа авч амжаагүй иргэд өөрт ойр байрлах зуух борлуулах цэг дээр даруй очих хэрэгтэй. Ингэхдээ өөрийн болон гэр бүлийн хүний цахим үнэмлэхтэй ирэх шаардлагатай гэдгийг санууллаа.
 
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-22 01:26:09
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • hi 2015-01-21 08:42:02
    Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871, 94066...
  • ggg 2015-01-21 08:03:58
    ytaagyi zyyh gedgiig amid nasandaa yzeegyi......ytaa gargadaggyi.