Барилгын материалын үйлдвэр технологийн парк байгуулагдвал орон сууцны үнэ 30 хувиар буурна
Улаанбаатар хотын төвд байрладаг хэд хэдэн захыг нийслэлээс гаргахаар яригдаад удаж буй. Ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгын материалын нэгдсэн захыг Налайх дүүрэгт  байгуулах бөгөөд үүнтэй зэрэгцэн Барилгын материалын үйлдвэр технологийн паркийн цогцолборыг барьж байгуулахаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас төлөвлөлт хийсэн байна.Ингээд өнгөрсөн долоо хоногт талууд гэрээнд гарын үсэг зурсан. Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөжээ.
        
Энэхүү цогцолборыг барихаар төлөвлөсөн Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт одоогоор  21 иргэн, 24 аж ахуйн нэгж байгууллага суурьшдаг.  Барилгын материалын үйлдвэр технологийн парк байгуулснаар дэвшилтэт технологи үйлдвэрлэлд нэвтэрч, байгаль орчинд ээлтэй олон улсын шаардлага хангахуйц барилгын үйлдвэрлэл хөгжих боломжтой болно. Мөн 1500 гаруй ажлын байр нэмэгдэнэ хэмээн албаныхан тооцож байна.
 
Албаныхны ярьж буй дээрх ажил биелбэл дээр дурьдсанаас ч илүүтэй олон талын ач холбогдолтой нь хэнд ч ойлгомжтой. Хамгийн наад захын жишээ бол барилгын материалын үнэ буурч үүнийгээ дагаад орон сууцны  үнэ ч буурах боломжтой. Энэ бол хүн бүрийн хүсэн хүлээж буй үр дүн. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан барилгын материалын үнэ 30 хувиар буурах боломжтой хэмээн хэлж байсан. Учир нь барилга барьж байгаа компаниуд импортын материал ашиглах, дотоодоосоо материал авах хоёрын зөрүү дор хаяж 30 хувь байгаа гэх тооцоо байдаг байна.
 
Манайд нэг өглөө сэрэхэд   хаалга, цонхыг нь халхлаад хэдэн давхар орон сууц барьчихдаг болсон. Харин  энэ их нийлүүлэлтээ дагаад үнэ буурах болов уу гэсэн хүлээлт иргэдэд байдаг ч  орон сууцны үнэ жил ирэх бүр өссөөр байгаа билээ. Харин барилгын компанийнхан барилгын материалын үнэ өссөн хэмээх жижүүрийн ганц хариултыг өгсөөр өдийг хүрсэн. Иймд  албаныхан ч тэр, иргэд ч тэр бүгд барилгын материалынхаа багахан хувийг ч болов гэсэн өөрсдөө үйлдвэрлэх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдээд байгаа билээ. Үүний хүрээнд  энэхүү үйлдвэр технологийн парк байгуулах асуудал яригдсан.
 
Сонсох төдийд маш сайхан санагдаж буй энэ технологийн парк бодит ажил болно гэхэд эргэлзэх хүн цөөнгүй байна. Учир нь манайд сонгууль дөхөөд ирэхээр тийм ч юм байгуулна, ийм ч ажил хийнэ гэж амлах хүмүүс нэлээдгүй бий. Сүүлийн 20-иод жил ийнхүү хууртагдсан иргэд одоо ямар нэгэн ажил хийнэ гэхэд анх сонсоод итгэхээ байсан нь энэ юм. Ямартай ч энэ ажил биеллээ олбол орон сууцны үнэ дор хаяж 30 хувиар буурах боломжтой аж.
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2015-01-22 10:45:47
    Хөрөнгийн зах зээлээ сайн хөгжүүлж байж байрны үнэ хямдрах бололцоотой
    202.179.11.226
    Мэдэгдсэн Хариулах
  • hulhi 2015-01-22 06:04:46
    hulhin deer urguulsan tsetseg
    202.70.43.82
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2015-01-22 04:12:48
    Барилгын салбарыг хэт анхаарах буруу. Байшин өөрөө хэзээ ч нэмүү өртгийг бий болгодоггүй. Харин арьс, ноос, ноолуураа боловсруулах үйлдвэр хэрэгтэй.
    27.123.213.245
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-22 01:17:41
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.75
    Мэдэгдсэн Хариулах