Самуэль Это 18 сарын гэрээнд үзэглэлээ
Камеруны 33 настай довтлогч Самуэл Это өнгөрсөн оны найдугаар сард Английн Эвертон клубтэй хоёр жилийн гэрээ байгуулан очиж байсан юм. Эвертонд 20 тоглолтод оролцохдоо тэрбээр дөрвөн гоол оруулжээ. Тэгвэл түүнийг авахаар Италийн Сампдориа клуб багагүй хугацаанд Эвертонтой ярилцсаны эцэст тохиролцоонд хүрч байгаа бололтой.
 
 Сампдориа клубын спортын захирал Карло Ости Италийн Теленорд телевизэд өгсөн ярилцлагадаа Этог мягмар гарагийн үдэш гэхэд Женоа хотод ирсэн байх болно гэж ярьсан байна. Самуэль Это 18 сарын хугацаатай Сампдориатай гэрээ байгуулах бөгөөд одоо авч байгаа цалингаасаа 40 хувиар бага мөнгө авах гэнэ.
 
Харин шилжилтэд хоёр клуб хэрхэн тохиролцож, үнэ хөлсөө тохирсон нь одоо тодорхой бус байна. Синиша Михайловичийн удирдсан Сампдориа клуб Италийн Сери А лигт дөрөвдүгээр байрт явж байгаа бөгөөд Аваргуудын лигийн эрхийн төлөө Наполитой ширүүн өрсөлдөж байгаа юм. Это Италид багагүй хугацаанд тоглосон туршлагатай. Тэр Интер Миланд 2010 онд Аваргуудын лиг, Италийн лиг, Италийн цомын тэмцээнд тус тус түрүүлж требл хийж байсан.
 
Харин хөлбөмбөгийн замналыхнаа туршид Реал Мадрид, Барселона, Мальорка, Анжи Махачкала, Челси, Эвертон зэрэг багуудад тоглож байсан билээ. Африкийн оны шилдэг хөлбөмбөгчнөөр дөрвөн удаа шалгарч рекорд тогтоож байсан Это Камеруны шигшээ багт 118 тоглолт хийж 56 гоол оруулжээ.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-22 03:07:29
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.75
    Мэдэгдсэн Хариулах