Сүү Сүүн бүтээгдэхүүний төвөөс хэвлэлийн бага хурал хийнэ
10:00 цагт Аж үйлдвэрийн яамны хурлын танхимд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар санамж бичигт гарын үсэг зурна.

10:00 цагт Зээлийн батлан даалтын сангаас батлан даалтад хамрагдсан жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгч нарт зориулсан уулзалт-хэлэлцүүлгийг “Монгол-Японы төвийн” байранд зохион байгуулна.

11:00 цагт МУИС-ын 1-р байрны дугуй зааланд В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн 260 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус сургуулийн монгол оюутны төгсөгчдийн холбооноос үе үеийн төгсөгчдийг цуглуулсан ойн баярын арга хэмжээг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт "Намо Будда" төвийн нээлт Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд болно.

11:30 цагт Морин жилийн шилдэг 9 хуурчаар шалгарагсдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа СУИС-д болно.

12:00 цагт Монголын их, дээд сургуулиудын багш нарын сагсан бөмбөгийн тэмцээн ШУТИС-ийн Төв байрны спорт зааланд зохиогдоно.

12:00 цагт хэвлэлийн зөвлөлийн удирдах зөвлөл, ёс зүйн хороонд орж ажиллах нэр дэвшигчдийг сонгох хэвлэмэл хэвлэлийн (сонин, сэтгүүл) салбар хуралдаан "Өдрийн сонин"-ы Асуух эрхийн танхимд болно.

12:30 цагт Сүү Сүүн бүтээгдэхүүний төвөөс "Сүү сүүн бүтээгдэхүүнд орж буй нэмэлт бодисууд нь хүмүүсийн эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлж байна" сэдэвт хэвлэлийн бага хурал "Монголньюс" Мэдээллийн төвд болно.
 
13:00 цагт “Нэг литр ус 1000 төгрөг хүрлээ” сэдвээр Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдээс МҮОНРТ-ийн олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

15:00 цагт хэвлэлийн зөвлөлийн удирдах зөвлөл, ёс зүйн хороонд орж ажиллах нэр дэвшигчдийг сонгох сэтгүүлчдийн салбар хуралдаан Хэвлэлийн хүрээлэнд болно.
Бүх нийтийн боловсролын үндэсний чуулга уулзалт "Улаанбаатар" зочид буудлын Хөх асар танхимд зохион байгуулна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-23 01:00:00
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!