Байгууллага бүр дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулъя

Хүн амын тоо өсөн нэмэгдэх тусам шийдлээ олж чадахгүй байгаа нэг асуудал нь цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 99500 цэцэрлэгийн насны хүүхэд байгаагаас 30 орчим хувь  нь цэцэрлэггүй үлдсэнийг статистик судалгаа байна.  


2014 оны төлөвлөгөөнд 39 цэцэрлэгийн барилга яригдаж байгаагаас 17 цэцэрлэг Дэлхийн банкны санхүүжилтээр, 19 нь улсын төсвийн хөрөнгөөр, үлдсэн 3 нь Нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдахаар санхүүжилтийн асуудал шийдэгдсэн ч жил дамнасан цэцэрлэгийн барилгууд энэ жилдээ бүрэн ашиглалтад орох нь бас л тодорхойгүй. Одоогоор МХЕГ-аас дүгнэлт гарч аклагдсан 7 цэцэрлэг Нийслэлд байгаа аж.  Тэгэхээр хүүхдүүд нь цэцэрлэг ашиглалтад ортол гэртээ хүмүүжнэ гэсэн үг.

Газрын хууль ёсны дагуу байгаа үнэлгээ, иргэдийн санал болгож байгаа үнэлгээ хол зөрүүтэй байгаагаас цэцэрлэгийн барилга удаад байгаа ажээ. Нэг үгээр,  газар чөлөөлөлттэй холбоотойгоор хүүхдүүд цэцэрлэгтэй болх үгүй нь шийдэгдэнэ гэсэн үг. Өнөөдөр Нийслэлд цэцэрлэг барих сул газар байхгүйтэй холбоотой.

Төрд данстай цэцэрлэгийн ачааллыг хэд дахин нэмж, дээрээс нь хувийн хэвшлийг хөлдөө чирсний хүчинд нийт хүүхдийн 70 хувийг дөнгөж цэцэрлэгт хамруулж байгаа. Төр ачааллаа дийлэхгүй болсон учир албан байгууллагууд ажилчдын хүүхдийг авах цэцэрлэгтэй болох шаардлага тулгарч байна.
Одоо бол нэг хүүхдэд хувьсах зардал гээд жилийн 703500 төгрөгийг олгож байгаа аж.

Цаашдаа аж ахуй нэгж, байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулвал цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл дээр нь уян хатан хөнгөлөлт үзүүлж, дээр нь тухайн цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдийн хоолны мөнгийг олгодог болчихвол аж ахуй нэгжийн дэргэдэх цэцэрлэгийн тоо нэмэгдэх боломж бүрдэх гэнэ. Иймээс албан байгууллага дэргэдээ ажилчдынхаа хүүхдүүдийг хамруулах цэцэрлдэгтэй болчихвол эцэг эхчүүдэд ч, улсад ч ашиг тусаа өгөх , үр дүнтэй ажил болох нь.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Puujee 2014-05-26 00:28:07
    Demjuustei sanal bna shuu.
    202.131.235.138
    Мэдэгдсэн Хариулах
  • zaaval unshaarai 2014-05-25 11:00:58
    АТГ, ЦАГДАА, ПРОКУРОР хэрэг яаж шалгадаг вэ гэхээр 1 дэх арга. Хүмүүсийн мэдээлэл, энэ нь заавал гомдол гаргаж шалгаж өгөөч гэсэн байх албагүй, хүмүүсийн хов жив, нэгнийгээ худлаа муулсан, яриа сэдвээс ч эхлэж болно 2 дахь арга. Гүйцэтгэх ажиллагаа буюу т
    49.213.28.21
    Мэдэгдсэн Хариулах
  • бэлэн бна шдээ 2014-05-25 09:57:18
    шинэ гэмтлийн ойролцоо гэр хороололд дутуу баригдсан 2 давхар 130 м кв амины орон сууцны боловч шууд цэцэрлэг буюу өдөр өнжүүлэх чиглэлээр ашиглаж болох барилгыг хувь хүн байгууллагад үлдсэн санхүүжилтыг хийсэн тохиолдолд 3 жилийн хугацаатай үнэгүй, цаа
    202.179.20.240
    Мэдэгдсэн Хариулах