Барьцаанд байсан Японы нэг иргэнийг хөнөөжээ
“Исламын улс” бүлэглэлийнхэн Японы хоёр иргэнийг барьцаалаад байсан. Тэд Японы Засгийн газраас  200 сая ам.долларыг нэхэж, хэрэв уг мөнгийг өгөхгүй бол барьцаанд байгаа иргэдийг  хөнөөнө хэмээн мэдэгдээд байсан юм. Тэгвэл өнгөрсөн бямба гарагт хэт даврагчдад барьцаалагдаад байсан Япон улсын хоёр иргэний нэгийг буюу Харуна Юкавагийн амийг хөнөөсөн тухай  мэдэгдэж бичлэг хийжээ.

Тодруулбал Японы засгийн газарт хэт даврагчдын зүгээс хоёр иргэнээ суллах 72 цагийн хугацаа өгөөд байсан нь дууссан учир түүний амийг хөнөөсөн хэмээн Кенжи Гото-гоор хэлүүлж бичлэг хийсэн байжээ. Хэрвээ дахин заасан хугацаанд нь мөнгөө төлөхгүй бол Кенжиг ч мөн хороохоо мэдэгдсэн аж.

Барьцаалагдсан иргэдийн нэгийг нь хөнөөсөн явдалд олон улсын зүгээс Японы Ерөнхий сайд Шинзо Абэг ихээхэн буруутгаж байна. Учир нь Японы Засгийн газраас иргэдээ суллуулахын тулд шийдвэртэй алхам хийгээгүй, түүнчлэн “Исламын улс” бүлэглэлийн нэхсэн мөнгийг өгөөгүй нь түүнийг буруутгах үндэслэл болж байгаа юм. Түүнчлэн барьцаанд үлдсэн нэг иргэнийг суллуулахын тулд Японы Засгийн газраас тодорхой мэдэгдэл хийгээгүй байна.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2015-01-27 04:30:11
    ЛАЛЫНХАН МАНАЙ 76 ХУЛГАЙЛЖ НЭГ НЭГЭЭР НЬ АЛААСАЙ.
    180.149.78.26
    Мэдэгдсэн Хариулах
  • rrr 2015-01-26 08:06:37
    zugeeree naad samuranuud chin harakiri hiiseer uhlees aidaggui boltson humuus
    112.72.8.244
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-01-26 02:21:42
    үхсэн үлийгээ хийж тэр алуурчдын дэргэд очдог байна аа...
    202.72.245.149
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-26 01:51:25
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.25
    Мэдэгдсэн Хариулах