Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэлнэ. Энэхүү үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-оос ирэх сарын 04-ий өдрүүдэд зохиогдох юм. Үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо”, “Драгон төв”, “Шөнийн зах” болон нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулагдана. Тус үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэлж, албан ёсны нээлтээ маргааш хийхээр товложээ. Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны Ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, НЗДТГ оролцож байна.
Төвийн зургаан дүүрэгт дараах байршилд “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.
• Баянзүрх “Скай” их дэлгүүрийн гадна талбай
• Бөхийн өргөөний гадна талбай
• “Тэнгэр” бөөний худалдааны төв
• Сүхбаатар Цэрэндоржийн гудамж гадна талбайд
• Чингэлтэй Тусгаар тогтнолын талбай
• Урт цагааны зүүн тал гадна талбай
• Баянгол “Leon tower”
• Хан-Уул “Скай трейдинг”
• Номингийн бөөний худалдааны төвийн дотор
• Home плазагийн дотор талбай
• “Номин Их дэлгүүр”
• Сонгинохайрхан “Silver” худалдааны төвийн дотор талбай
• “Сувдан төв”-ийн дотор талбайд болно.

Б.Сансартуяа
olloo.mn
olloo.mn