Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд уулзалт хийнэ
09:00 цагт Монгол Улсын агаарын зайд шинэ технологи нэвтрүүлэх, агаарын тээвэрлэгчдэд илүү тааламжтай, эдийн засгийн үр ашигтай агаарын замуудыг нээх чиглэлээр ОУ-ын иргэний нисэхийн байгууллага болон ОУ-ын агаарын тээвэрлэгчдийн холбооны төлөөлөл оролцсон зөвлөлдөх уулзалт Corporate /МХАҮТ-ийн дэргэдэх/ зочид буудалд болно.
 
09:00 цагт Багш, инженер бэлтгэх чиглэлийн сургуулиудын хөтөлбөрийг олон улсын магадлан итгэмжлэлд хамруулахад дэмжлэг үзүүлэх тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны зорилтын хүрээнд Германы Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг /ASIIN e.V./, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд тавигдах шалгуурын үзүүлэлтийг танилцуулах сургалт семинарыг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл болон Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот хурлын танхимд зохион байгуулна.
 
09:30 цагт Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Монголын архитекторуудын эвлэлийн үйл ажиллагаатай танилцах үйл ажиллагаа Монголын архитекторуудын эвлэлийн байранд болно.
 
10:00 цагт Францын Элчин сайдтай, 12:00 цагт НҮБ-ын суурин төлөөлөгчтэй,15:00 цагт Шадар сайдын эрхлэх агентлагуудын удирдлагуудтай Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд уулзалт хийнэ.
 
12:00 цагт Уулын спортын ОУХМ, Олон Улсын шилдэг уулчин, Монгол Улсын Гавьяат тамирчин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш, ахмад тамирчин Т.Гүррагчаа энэ 4-5-р сард Эверестийн ноён оргил Жомолунгмад авиралт хийх гэж байгаа талаар "Монголньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
 
14:00 цагт ОНРТ-ийн тухай хууль батлагдсаны 10 жилийн ойд зориулсан хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэлнэ.
 
17:00 цагт "Гурван Эрдэнэ" сүсэгтний холбооноос уламжлал ёсоор тогтмол зохин байгуулдаг буян номын арга хэмжээ  Гандантэгчэнлин хийдийн Шашны Их Сургуулийн 118 тоотод эхэлнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-27 01:29:41
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.140
    Мэдэгдсэн Хариулах