Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг журмын нөхөддөө, толгойлж байсан танхимынхаа сайд нарт тун их гомдсон бололтой юм. Саяхан л “Эр хоёр загал” шиг хөтлөлцөх нь холгvй гvйж явсан ч салаа замын эрхээр салж, өөрийнх нь суудал дээр суусан нөхрөө “Сайханбилэгээ наад популизм чинь дэндэж байна” хэмээн загнасан бол журмын нөхөдтэйгөө ч тэр бvр ойртоод байх сонирхолгvй болжээ. Бvлгийн хурал дээрээ ч тогтож сууж чадалгvй яаравчлан гарч одсон тэрээр ордны хонгилд таарсан хуучин танхимынхаа сайд нартай ч санд мэнд гар барьсан болоод дөлж одно лээ.
Болж л өгвөл өрөө рvvгээ гvйгээд байх болсон ерөнхий асан Н.Алтанхуягийг журмын нөхөд нь яаж ч чадахгvй хий дэмий л мушиймар болчихоод тойрч гvйлдээд байгаа. Урьд нь хээгvй, хэнэггvй хааяа нэг “задгай цагаан” аваад хаячихдаг байсан ерөнхий асны энэхvv гэнэтийн их өөрчлөлтийг зарим хvн “удахгvй зvгээр болчихно” гэж оношилж байгаа бол зарим нь “мөн ч их гомдсон хvн юм даа” хэмээн тодорхойлсон дуулдав. Ямартай ч ерөнхий асан Н.Алтанхуягийн царайд одоогоор мишээл тодрохгvй л гvйгээд байна.
Өглөөний сонин