Хуулийн мэдээллийг дохионы хэлээр хүргэдэг боллоо
Иргэдийн эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль сурталчлах ажлын хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс санаачлан нийт 25 сэдвээр хууль, эрх зүйн мэдээллийг дохионы хэлбэрт оруулах ажлыг Монголын дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо болон Финляндын “FLOM” байгууллагын төсөлтэй хамтран хийж гүйцэтгэжээ.
 
Энэ ажил нь хууль эрх зүйн мэдээллийг зөвхөн унших биш дохионы хэлээр харах мөн сонсох боломжийг бүрдүүлэх ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль, эрх зүйн мэдээлэл хүргэх зорилготой гэнэ. Тус бүтээлд нь дохионы хэлний хамт аудио болон текстийг багтаасан тул хүн бүр үзэх, сонсох боломжтой юм байна. Урьд өмнө нь дохионы хэлээр эрх зүйн хялбаршуулсан мэдээлэл гарч байгаагүй бөгөөд манай улсад анх удаа хийгдэж байгаагаараа ихээхэн онцлогтой аж.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-27 06:44:34
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.140
    Мэдэгдсэн Хариулах