Өр нэмэхгүйгээр эдийн засгаа сэргээх арга байна уу
Манай улсад иргэн бүр дөрвөн сая гаруй төгрөгийн өртэй болсон тухай сөрөг хүчний эдийн засагч гишүүдийн зүгээс дуулгах болсон.  Монгол Улсын гадаад өрийн хэмжээг ДНБ-ий 70 хувьд хүргэх саналыг Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд оруулж ирснээс үүдэн энэ тоо гарч ирсэн.
Тодруулбал, өрийг ДНБ-ий 70 хувьд хүргэх санаа сөрөг хүчний гишүүдийг ихээр бухимдуулж байгаа юм. Тэд улсын гадаад өрийг 8.2 их наядаас 14.7 их наяд хүргэж нэмэгдүүлбэл нэг иргэнд ногдох өрийн хэмжээ ч өсөх тухай дуулгаж байв таван сая 84 мянган төгрөг болно. Өнөөдөр Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ний 62 хувьд хүрсэн. Үүнийг  энэ онд 40 хувь руу буулгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Энэ талаар Сангийн сайд Ч.Улаан “Эрсдэлтэй гэдгийг ойлгож байна, зээлгүйгээр хөгжилд хүрэх гарц алга. Өр зээлнээс үүсдэг, зээл болгон өр болдоггүй. Зөв ашиглавал хөрөнгө оруулалт болно. Бүтээн байгуулалтаа сайн хийж чадвал хожоо болж хувирна” гэсэн байгаа.

Харин энэ бүх маргааны эцэс болгох Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг энэ долоо хоногоос эхлэн хэлэлцэнэ.   Өнгөрсөн долоо хоногт уг хуулийг хэлэлцэх байсан ч Эдийн засгийн хөгжлийн сайл Н.Батбаяр ОХУ-д Монгол Улсын Ерөнхий сайдыг дагалдан явсан байгаа учраас хойшлуулсан юм.
Хэрвээ энэ хуулийг батлавал 2.1 тэрбум ам.долларын өр нэмж тавих тухай албаныхан мэгэдсэн.  Харин сөрөг хүчний зүгээс хэрвээ энэ өрийг тавих юм бол 2017 оноос улсын төсөв өрийн дарамтад орох тухай дуулгасан. Учир нь энэ өрийг улсын төсвөөс л өрийг буцааж төлнө. Гэсэн ч эрх баригчдын зүгээс зээл авахаас өөрөөр эдийн засгаа сэргээхэд хэцүү болсон тухай  мэдэгдээд байгаа. “2014 оны төсвийг өнгөрсөн онд 1384 гэж тавьсан нь тооцооны ханш. Тэгэхэд гадаад зээлийн хэмжээг нэмэгдүүлэх лиментийг УИХ дээр унагаасан. Түүний харгайгаар өнөөдөр ханш 1820 хүрсэн, Монголын эдийн засаг тэлэх ёстой, хөрөнгө оруулалтынх нь хэмжээг хааж зогсоож болохгүй. Зээл авах ёстой” гэсэн хатуу байр суурийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр илэрхийлсэн. Мөн Сангийн сайд Ч.Улаан “Өрийн хязгаар 14.7 их наяд төгрөг боллоо гэж байна, ДНБ-ний 70 хувьтай тэнцүүлэхэд энэ хэмжээнд хүрэхгүй. Зээлийн хэмжээг тооцохдоо хийсвэр тооцоо хийгээд байна. Зээлийг хэзээ иргэдээр төлүүлж байсан юм бэ, айдас төрүүлэх хэрэггүй хэмээсэн юм.

Ийнхүү АН, МАН-ынхан улсын өр, зээлтэй холбоотой нэлээд хэдэн сонирхолтой тоонууд гаргаж долоо хоногийн эхний өдрөөс эхлэн мэтгэлцэх болсон. Тэгвэл энэ асуудлыг энэ долоо хоногоос эхлэн шийдэх нь. Өрийн удирдлагын хууль бол гишүүдийн гуравны хоёрын саналаар босох өндөр босготой хууль. Гэхдээ өр нэмж авахгүйгээр эдийн засгийг сэргээх аргын байгаа эсэх нь бас л эргэлзээтэй болчихоод байгаа юм.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-05-26 15:31:51
    Эдийн засаг өөрөө уначихсан хямарчихсан аятай юм ярих юм. Өнөөгийн хямрал бол цэвэр улс төрчдийн бохир тоглолтын үр дүн. Эдийн засаг жамаараа хямардаг байлаа ч эргэж сэргэх гарц нь өөрөө тодорхой болж, өөрийн механизмаараа сэргээд ирэх ёстой. Гэтэл одоо т
    202.21.106.107
    Мэдэгдсэн Хариулах
  • zaa 2014-05-26 08:37:30
    za or bishee uls torjuuleed bn ene chin horongo oryylalt
    103.254.120.83
    Мэдэгдсэн Хариулах
  • Neg l ih uhaantnuud 2014-05-26 08:10:04
    Uls tor yarij baihaar oorsdiigoi hicheedeg boloosoi mongolchuud. Ulstorchid ard tumnee bodohgui bna ediin zasag suirch duuslaa geel tom tom yariadl baidag. Ta nar oorsdoo busdiigaa hundeldeg biluu zamaaraa durmeeree yavchij chadahgui haraal helj busdiigaa
    36.2.137.234
    Мэдэгдсэн Хариулах
  • arail  2014-05-26 07:20:26
    AN neeree arail bn. Bondiin tolboriig bondoor hiisen ajliin ashigaar tolohgui tosviin mongoor hiine. Deerees ni baahan idne. Aylal zugaalga gadaad tenene. Hangamj ntr geed boon iluu zardal. MAN iddeg ch gsn hudlaa unen 20000 tsaats sar bolgon amsuuldag bj
    182.160.36.193
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2014-05-26 05:28:36
    or tavihiig hatuu esergvvtsej bna or tavihgui edin zasgaa avrahig hvsehgui bna ene nuhdvvd
    202.72.247.249
    Мэдэгдсэн Хариулах
  • Дахиж өр тавихыг хатуу эсэргүүцнэ. 2014-05-26 03:44:01
    Ингэж солиорч өр бага гэж дэмийрч дахин өр тавьсаар энэ улс орныг сүйрүүллээ ш дээ. Өр тавихгүй эдийн засгаа авраач ээ боломж зөндөө байна ш дээ. Наана чинь эдийн засагч олон мэргэжилтэн сууж байгаа биз дээ. Тэдний хэн нь ч хангалттай тооцоо судалгаагүй с
    67.158.14.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Баярмөнх 2014-05-26 01:18:10
    Ард олноо дарамт гэж харвал хамгийн том алдаа тэр болно биз. Улсын хувьд хамгийн том баялаг бол хүмүүс дараа нь газар нутаг, газрын доорхи баялаг болон бусад зүйлс орох байлгүй дээ. Еврейчүүдийг хар л даа тэд саяхан газар нутаг ч үгүй улс орон ч гэх юмгүй
    202.21.106.111
    Мэдэгдсэн Хариулах
  • ardmunkh 2014-05-26 01:09:05
    Манайд өрийн дарамтанд орохгүйгээр хөгжих бүрэн дүүрэн бололцоо бий. Ямар ч улс орон, байгууллага болон ганц хүн байсан ч өөрийн давуу талыг зөв үнэлж чадвал тэр зүйл л боломж бий болгодог шүү дээ
    202.21.106.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2014-05-26 00:54:58
    Улсын эдийн засаг зээл аваад сайжирах гэж хэн ч бодвоос тэнэг асуудал дотооддоо ямар боломж байна түүнээ ард түмэндээ хэлээд ард олны дэмжлэг санаа санаачлагаар л гарна эдийн засгийн хямаралыг гаднаас мөнгө зээлээд гардагүй юм аа
    112.72.6.174
    Мэдэгдсэн Хариулах