Ангела Меркель Освенцимд хоригдож байсан хүмүүстэй уулзав
Германы Холбооны Канцлер Ангела Меркель өчигдөр Освенцим бөөнөөр хорих лагерьт  хоригдож байсан хүмүүстэй уулзсан байна. Освенцимийн хоригдогсдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний үеэр Меркель “Олон сая хүнийг золиослосон гэм бидэн дээр байгаа гэдгийг бид мартах эрхгүй” гэжээ. Цаашлаад Канцлер нь өнөөдөр шинэ амьдрал эхлүүлэхээр Германд ирж байгаа хүмүүсийн эсрэг үзэн ядсан уриа тараахгүй байхыг Освенцим сэрэмжлүүлсээр байгааг хэлжээ.
 
Бундестагт Освенцимийг чөлөөлсний 70 жилийн ойг тохиолдуулсан дурсгалын хуралдаан болж Германы Ерөнхийлөгч Йоахим Гаук үг хэлнэ. Энэ хуралдаанд Бундестагийн санаачлагаар бий болгосон залуучуудын солилцооны хөтөлбөрт оролцож байгаа Герман, Франц, Польш зэрэг олон орны залуучууд уригдсан байна.
 
Эх сурвалж: “Deutsche Welle”
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zoloo 2015-02-01 06:49:11
    Yamar arga khemjee bolood baigaa yum be.Dain khiij,oorcodiig n khyadaj baican orni terguun n khundet zochin bolood l choloolcon oron n daican bolood ...