Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын Нацу башё өндөрлөж, Хакүхо М.Даваажаргал 14 даваа, нэг унуутайгаар тэргүүлэв.
Тэрбээр тэмцээний 11 дэх өдөр сэкиваки Гоэйдод өвдөг шороодсон. Тэгвэл түүнийг нацу башёд давсан ганцхан бөх болох Гоэйдо тэмцээнийг найман даваа, долоон унаатай өндөрлүүлж байна. Түүнчлэн аварга Японы мэргэжлийн сүмод түүхэн амжилт тогтооход тун ойрхон байгаа бөгөөд одоо түүний өмнө 30 түрүүтэй Чионофүжи болон 32 түрүүтэй Тайхо аваргуудын амжилт байгаа юм.
Харин манай нөгөө хоёр аваргын тухайд 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж 11 даваа, дөрвөн унаа, 71 дэх аварга Какүрюү М.Ананд есөн даваатайгаар башёг дуусгалаа. Дашрамд дуулгахад Хакүхо аваргын араас нэхэж байсан озэки Кисэнэсато Какүрюү М.Анандыг давснаар 13 даваа, хоёр унаатайгаар башёг өндөрлүүлсэн аж.
Өглөөний сонин