Мегатөсөл хөгжлийн форум үргэлжилж байна
Мегатөсөл хөгжлийн форум өнөөдөр “Blue sky tower”-т болж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газын дарга П.Цагаан оролцож , хэлсэн зүгэндээ  “Сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд дэд бүтэц, түүний дотор мегатөсөл хариуцсан Монгол Улсын сайд гэсэн орон тоо, албан тушаалыг анх удаа бий болголоо. Энэ нь Монголын өнөөгийн төр, засаг, УИХ-д суудалтай намууд Монголд мегатөслүүд хэрэгжүүлэх асуудалд анхаарлаа төвлөрүүлж, нэг гарт зангидаж, дэмжих нь зүйтэй гэдгийг ойлгож байгааг харуулсан нэг тод томруун жишээ юм. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар SMBC корпорацитай хамтран Мегатөсөл хөгжлийн форумыг анх удаа зохион байгуулж байгаад талархаж байна” гэв.

Мегатөсөл нь өнөөгийн глобальчлагдаж байгаа дэлхий ертөнц болон бүс нутаг, улс орнуудын хөгжлийг тодорхойлох гол ажиллагаа бөгөөд үүнийг  хэрхэн хэрэгжүүлэхээс Монголын хөгжил хамаарах гэнэ.

Энэхүү форумд Монгол Улсын сайд М.Энхсайхан “Монгол дахь мегатөслүүд: Сорилт, боломж” сэдвээр, Японы “Сумитомо мицуи” банкны төлөөлөгч “Төслийн санхүүжилт ба төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” гэсэн сэдвээр тус тус илтгэл танилцуулж байна. Мөн Монголд хэрэгжиж буй мегатөслүүдэд тулгарч буй бэрхшээл, боломжийн талаар товч танилцуулга хийхээр төлөвлөжээ.
Форумын хоёрдугаар хэсэгт “Сумитомо мицуи” банкны төлөөлөгчид Эрчим хүч, Боловсрлын салбарт  төслийн санхүүжилт хэрхэн хийх талаар семинар зохион байгуулах юм байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.