Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төсөл батлагдлаа
УИХ-ын чуулганаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай өмнөх хуулийг хүчингүй болгон, шинэчилсэн найруулгыг баталлаа.

Уг хууль нь 2003 онд батлагдсанаас хойш  хойш нийт найман удаа нэмэлт, өөрчлөлт орж шинэчлэгдэж байгаа юм байна.

Хуулийн этгээдийг шинээр бүртгүүлэхэд иргэн дунджаар 2-4 цаг зарцуулдаг бөгөөд өдөрт 400-450 иргэн үйлчлүүлдэг. Харин тус үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэнээр нэг хүний өргөдлийг хүлээж авах зэрэг ажилд зарцуулах хөдөлмөр зарцуулалт буюу хугацааны норм хоёр дахин багасна гэж байгаа юм.

Мөн хуулийн этгээдийн бүртгэлийн асуудлаар төрийн болон бусад байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцсоноор иргэд төрийн байгууллагад биеэр очдог чирэгдлийг багасган, бүртгэлийн байгууллага болон төрийн бусад байгууллагууд өөр хоорондоо мэдээлэл шуурхай солилцож, цаасгүй орчинд шилжих, хуулийн этгээдийн жагсаалтыг гараар хөтөлдөг байдлыг халж цахим хэлбэрээр хөтлөхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан байна.
Г.Сүрэн
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-29 08:09:33
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.88
    Мэдэгдсэн Хариулах