Бэртлээ эдгээчихвэл амжилтаа ахиулахын тулд хичээх болно оо
Ази тивийн хvрэл, мөнгө, 2007 оны дэлхийн аваргын хvрэл, 2011 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт тавдугаар байр, 2007 оны Кураш бөхийн Ази тивийн анхны аварга,бөхийн чөлөөт барилдааны улсын дөрвөн удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахыг энэ удаагийн зочны хойморьт урьж ярилцлаа.
 
Монгол хэмээх зургаан vсгийг дэлхийд данслахад өөрийн хvч хөдөлмөрөө харамгvй зориулсан гавьяаттай оролцсон тэмцээн бvрийг нь яриулж болох ч өдий амжилт гаргахад ямар хvнд бэрх замыг туулсан хийгээд амьдралыг нуруун дээрээ vvрч яваа эх хvний энгийн хэрнээ, чин сэтгэлээсээ ярьсныг хvргэж байна.
 
-Аймагтаа Шийрэв арсланд шавь орж самбо, жvдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Чөлөөт бөхөөр Нам­­шир багш дээрээс гараагаа эхэлсэн гэж сонссон?
-Тийм ээ.
 
-Таны спортод эрчимтэй хичээллэж эхэлсэн тvvхийг зухасхан сонссон. Бас л нэ­­лээд ээд­­рээтэй тvvх байсан. Дур­­гvйцэх­­гvй бол уншигч олонтойгоо хуваалцаач?
 
-Юуг нь ч нуух билээ дээ. Би чинь Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул. Зургаан хvvхэдтай айлын тавдахь нь. 2002 оны vед манайх чинь нутаг усандаа л мал, ахуй ихтэй, дутагдаж гачигдах зvйлгvй сайхан амьдарч байлаа. Аав, ээж минь 1000 –т малчин байсан юм. Тэр vед аав, ээж хоёр минь хотруу орж бэлтгэл сургуулилтаа хийх гэтэл “Хvний газар, таних мэдэх хvнгvй миний охин өлсөж цангана. Энэ жил малаа маллаад гэртээ өвөлж” гэсэн. Би ч тvvнийх нь дагуу тэр өвөл гэртээ өвөлжтөл цагаан сарын дараахан бvсэлхийнээс дээш татсан цас ороод зуд болдог юм байна.
 
Тухайн vед өнөөх их мал чинь тав зургаан гэр барьчихсан юм шиг л овоороод vхээд байдаг. Хонь мал чинь тэр vед vхсэн, амьд хамаагvй байгаагийнхаа ноосыг зулгааж идээд. Vнэхээр хэцvv дvр зураг одоо хэр нь сэтгэлд байдаг юм. 300 гаруй адуунаас хоёр, гуравхан нь л vлдэж байсан. Энэ vед л vзээгvй зовлонгоо vзсэн гэхэд болно. Яг тэр хvнд хэцvv цагт ганцхан л зvйл толгойд минь эргэлт буцалтгvй эргэлдэж байлаа.
 
-Юу юм бэ?
 
-Спортоороо тууштай хичээллэж аав, ээж, гэр бvлийнийхээ амьдралд тус хvргэх тухай бодол юм л даа. Хамгийн гол нь сэтгэлийн дэм өгөх болов уу л гэж тэр.
 
 -Тvvнээс хойш зорилготой бэлтгэл хийж эхэлжээ дээ?
 
 -Тийм ээ. Энэ цаг vеэс өмнө өсвөр, залуучуудын тэмцээнд ирэн очин оролцдог байсан. 2002 оны зуд болсон жил хотруу буцаж бэлтгэлдээ орох гээд аав, ээж хоёр минь замын унаанд суулгаж өгөөд явуулж байлаа. Дөрвөн өдөр зам манаж машин тосон Баянхонгор аймагтаа ирэн цаашлаад хот орж байсан санагдана.
 
-Аавын тань бvх насны хөдөлмөр нэг дор сvйрчихээр vнэхээр хэцvv байсан байх даа?
 
-Зам манаад сууж байтал манайх овогор дээрээс харагдана. Аав, ээж хоёр минь vхсэн малаа цэгцэлж янзлаад л явж байгаа нь харагддаг байсан. Тэр vеийн зураглал vнэхээр хэцvv шvv. Машин сахиж суусаар орой гэртээ очиход аав минь “Миний 60 жилийн хөдөлмөр ингээд л сvйрчихлээ” гээд л уйлж байсан. /Нvдэнд нь нулимс цийлэгнэв/ Ээжийн минь ч дуу гарахаа больсон. Тухайн vед хvvхэд байсан болохоор сэтгэл зовьнож уйлахыг мэддэггvй байж. Одоо эргээд аав, ээжийнхээ тухайн vеийг бодохоор зvрх шимшрэх шиг л болдог юм.
 
-Мал гаргаж идэх ч эрхгvй л vлдэж дээ?
 
-Яг л тийм зvйл болсон. Аав минь ядаж байхад малдаа их хайртай. Мянга гаруй малаас 30–аадхан нь л vлдсэн байх. Гэтэл байгаа хэд нь ч тогтохгvй. Ер нь хvнд vе байсан. Зундаа ганц ч мал гаргахгvй өвөл нь хийсэн борцоо идээд зусч байлаа.
 
-Зорилгоо тодор­хойл­­чихсон хотруу буцаад хамгийн эхэнд ямар амжилт vзvvлж байв?
 
 -Би хаваржин бэлтгэл хийсэн. Тэр vед залуучуудын улсын аварга Ховд аймагт болсон юм. Мөнгөн медаль хvртчихээд тохойгоо маш хvнд гэмтээсэн. Тэгэхээр нь буцах замдаа гэртээ буусан юм. Хэсэг хугацаанд гэртээ эмчилгээ хийлгэсэн. Медаль хvртээд гэртээ ирэхэд аав, ээж минь их баярлаж байсан.
 
-Ээжтэйгээ жижиг гэрээ аваад хотруу дахиад ирсэн гэсэн?
 
-Тийм ээ. Тохой ч овоо эдгэсэн. Ээжтэйгээ хотод ирж айлын хашаанд буусан. Тухайн vед шигшээ баг гэж байсангvй. Тvvнийгээ дагаад цалин мөнгөний асуудал их байлаа. Өсвөрийн хvvхэд болохоор тоогоод цалинжуулчих ч газар байгаагvй. Хамаатан садан гээд туслачих хvн ч байхгvй болохоор ёстой л бор зvрхээрээ бэлтгэл сургуулилтаа хийж ээжтэйгээ амьдарч байсан. Автобусанд гvрийх vедээ гvрийгээд л…/Инээв/ Заримдаа 50 төгрөг өгч сууна. Энэ мэтээр бэлтгэлээ эрчимтэй хангаж байсан.
 
Намар нь Кураш бөхийн улсын аварга болоод сарын дараа нь Энэтхэгт Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон жиндээ тvрvvлж, алтан медаль хvртсэн. Гэтэл уран барилдааны шагнал гээд 500 ам.доллар өгдөг юм байна. Тэмцээнээс ирээд хамгийн тvрvvнд ээж дээрээ гvйх шахам очоод “Ээжээ би баян болсон” гээд мөнгөө vзvvлээд баярлаж билээ. Ээж бид хоёр чинь нуулгvй ярихад бараг л нэн ядуу байдалд орчихож байгаа юм чинь. Суух сандал ч vгvй. Гудамжнаас мод аваад л зуухныхаа хоёр талд тавиад суучихдаг байсан. /Инээв/ Тэгээд л тэр мөнгөөрөө гэртээ тавилга авч байсан.
 
-Амжилт гэдгийн амтыг тэр vед л мэдэрчээ дээ?
 
-Тийм ээ. Шагнал хvртэнэ гэдэг аав, ээжийгээ баярлуулж байгаа учир их сайхан санагдаж байсан.
 
-Монгол Улсын гавьяат тамирчин Б.Нармандах амжилтаа зvvдэндээ харсан гэдэг. Энэ vнэн vv?
 
-Vнэхээр сонин шvv. Энэтхэгт тэмцээнд явж ирснийхээ дараахан хавиргандаа хvнд гэмтэл авч гурван сар гаруй гэртээ хэвтсэн юм. Найман сарын vе л байсан байх. Гэрийнхээ хойморьт унтаж байхдаа чөлөөт бөхөөр их том амжилт гаргаж байна гэж зvvдэлсэн. Тэр цагаас хойш ерөөсөө л чөлөөт бөхийн спортоороо дагнан хичээллэе гэж шийдсэн.
 
Ингэснээр Монгол Улсын гавьяат тамирчин Намшир багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа эхлvvлсэн. Тухайн vед Нарантуулын Сайхансамбуу захирлын ивээлээр Намшир багш тоотой хэдхэн хvvхдийг хичээллvvлж эхэлсэн. Тvvнд нь багтаж их спортоороо хичээллэж эхэлсэн хvн.
 
-Бас сонссож байсан юм байна аа. Намшир багш хөвгvvдтэй барилдуулж эхэлсэн гэдэг билvv?
 
-/Инээв/ Тийм ээ. Багшийн сэтгэлд хvрсэн vv. Би чамайг таван сар хичээллvvлээд дэлхийн аварга болгоно гэж байсан. Гэхдээ өдий болтол багшийнхаа сэтгэлд хvртэл барилдаж чадаагvйдээ жаахан харамсангуй л байдаг юм.
 
-Таныг бөхийн дөрвөн төрлөөр хичээллэж vндэсний бөхөөр хvртэл барилдсан гэдэг юм билээ?
 
 -/Инээв/ 2007 оны дэлхийн аваргын бэлтгэлийг бид Булганы vндэсний бөхчvvдтэй нэг галд хийсэн юм. Тэр vеийн шигшээ багийн дасгалжуулагчаар Д.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын багш байсан. Хоёр багш тэр зунжингаа vндэсний бөхөөр барилдуулсан. Тухайн vед шигшээгийн тамирчид надад бvгд ялагдана. Нэг мэдсэн арслан гэдэг цолтой болчихсон явсан.
 
-Савхан цагаан арслан биз дээ?
 
-/Инээв/ Тийм ээ. Хөл нь чааваас их нарийхан байсан юм шиг байна билээ.
 
 -Гэхдээ та амжилтдаа харамсаад байх шаардлаггvй шvv дээ. Дэлхийн аваргын медаль байна. Гавьяат тамирчин болчихсон…?
 
-Мэдэхгvй юм аа. Багшийн минь “дэлхийн аварга” болгоно гэсэн vг хvчтэй нөлөөлсөн нь энэ байх. Нас ч нэлээн явж байна.
 
 -Харин ч эд нас юм шиг. Дэлхийн шилдэг тамирчид чинь 30 гараад л томоохон амжилт гаргадаг vе байдаг шvv дээ?
 
-Баярлалаа. Олон жил хичээллээд ирэхээр бэртэл гэмтэл гэж аюултай зvйл л шаналгах юм.
 
-Жаахан тодруулахгvй юу?
 
-Нурууны vе солиулах хагалгаанд ор гээд байгаа. Нэгэнт л спортыг сонгосон болохоор тоохгvй л гvйж байна. Сvvлдээ бэлтгэл ч хийж чадахгvй нь жаахан хvнд юм. Хоёр цагийн зайтай өвчин намдаах эм уугаад л явж байгаа.
 
-Өнгөрсөн жилийн Стан­­булын дэлхийн аваргад ийм бэртэлтэй орсон юм уу?
 
-Тийм ээ. Гэхдээ маш их тэвчээр гаргасан гэж боддог юм. Миний жинд гурван тамирчин өрсөлдсөн. Хоёр ч удаа сонгон шалгаруулалт хийн байж эрхээ хvртэж оролцсон.
 
 -Шагналт тавдугаар байрт шалгарсан. Манай эмэгтэй шигшээ багийн хувьд гуравдугаар байр эзлэхэд таны таван оноо маш их нөлөөлсөн?
 
-Тийм ээ. Медалийн vзvvрээс атгаад алдсан ч гэсэн шагналт байрт орж багийн дvндээ нөлөөлсөндөө баяртай явдаг.
 
 -Таны vндсэн жин болох 59 кг-д хvчтэй өрсөлдөгч олонтой. Ийм олон жил улсын болон нэрэм­жит тэмцээнд финалдах амаргvй байсан байх?
 
 -Манай жинд нэг тэмцээнд 17 гаруй тамирчин өрсөлддөг. Тэдний хэнийг нь ч сул гээд хэлчихэж болохооргvй. Хэн бэлтгэл сайн байж тэр өдрийн од нь гийнэ .Тэр л ялалт авдаг. Нуруугаа эмчлvvлчихвэл тийм ч амархан бууж өгөх болоогvй шvv. /Инээв/
 
 -Дэлхийн аварга хэмээх эрхэм тэмцээнээс медаль хvртэж байсан vеэ дурсаач?
 
-Өө. Сайхан байлгvй яах вэ. Энэ тэмцээнд оролцож ирчихээд найман онд хvvтэй болсон.
 
 -Гурван удаа дэлхийн аваргад оролцож хоёр удаа айрагджээ дээ?
 
 -Мориор ярьвал шvv дээ. /Инээв/
 
 -Гэр бvлийн тань хvн бас спортынх уу?
 
-Vгvй ээ. Спортын хvн байгаагvй.
 
-Байгаагvй ээ?
 
-Хvvгээ нэг ойтой байхад хоёр тийш болсон. Одоо миний хvv гурван настай vймээний эзэн байгаа. Хvvгээ чирээд л амьдарч байна даа .
 
 -Бэл­тгэл сур­гуулилт, хажуугаар амьд­­ралаа авч явна. Дээр нь хvvгээ ган­­цаараа өсгөх амаргvй л байх даа. Уучлаарай, амьдралд шантрах vе хэр олон гарах юм?
 
-Заримдаа хэцvv зvйл гарна. Өрх толгойлсон эмэгтэй гэдэг нэрнээсээ эхлээд л ямар олиг байх вэ дээ. Хvний амьдрал гэж сонин л юм. Хvvг минь Болдмандах гэдэг. Нармандахын шvv дээ…/Бодлогширов/ Гэхдээ амьдрал урт байна. Хvvгээ л хvн шиг хvн болгоод, орох оронтой болоод авбал болох нь тэр. Мөн бэртлээ эдгээчихвэл амжилтаа ахиулахын тулд хичээх болно оо.
 
-Санаа зөв бол, заяа зөв гэдэг шvv дээ. Уучлаарай амьдрал руу чинь дэндvv өнгийж байгаад. Одоо хаана амьдарч байгаа вэ?
 
-Нэг хэсэг айлын хашаанд гэр бариад, мөн хажуу өрөө хөлсөлж хvvтэйгээ цуг амьдарч байсан. Жаахан хvнд юм билээ. Одоо Баянхонгорт ээжийндээ байгаа.
 
-Баянхонгороос наашаа ирж бэлтгэл сургуулилтаа хангадаг юм уу. Та хаана харьяалагдаж барилддаг юм бэ?
 
-Тийм ээ. Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэст харьяалагддаг юм. Тэндээсээ цалинжаад л амьдралаа залгуулж байна. Хотод ирэхээрээ нэг эгчийндээ л байдаг юм. 22 насандаа дэлхийн аваргын медаль хvртэж, гавьяат цол хvртэхдээ дөрвөн ханатай гэрт байсан. Эргээд нутаг руугаа буцахдаа дөрвөн ханатай гэрт л байна.
 
-Одоо чинь шагнал хvр­тээд эх орныхоо нэрийг өндөрт гаргасан тамирчид байр машин гээд л хvссэн зvйлийг нь өгч байна шvv дээ?
 
-Сайхан сэтгэлтэй ах, эгч нар байсан л байх. Тэгж гэр оронтой болох чинь бас л нэг менежмент юм шиг байгаа юм. Чадаагvй ээ.
 
-Шаг­налд хvр­т­сэн мөнгө тань амьд­ралд чинь хvрэл­цээгvй юм уу?
 
-Тухайн vед авсан мөнгөө багштайгаа хувилж, хуваан авдаг байсан. Тэмцээнд оролцох замын зардал гээд зээл тавьчихна. Буцаагаад өнөөхөө дарна. Энэ маягаар л таардаг байсан.
 
-Дэлхийн аварга, олимпод медаль хvртсэн тамирчид сар бvр цалинжихаар болсон. Амьдралд чинь нөлөөлөх байлгvй дээ?
 
 -Vгvй ээ. Биднийг хасчихсан байна билээ. Би ч, бус Энхжаргал, Отгонцэцэг гээд л байна. Олимпийн бус жин гээд хасчихаж байгаа юм. Уг нь Монгол Улс шууд олимпын жинд медаль хvртчихээгvй шvv дээ. Бид эхлэлийг нь тавьсан хvмvvс. Тэгвэл яагаад бидэнд гавьяат өгсөн юм бол. Гайхаад л байгаа юм. Нэгэнт л ингэж цөөхөн хэдэн тамирчнаа хассан юм бол гавьяат ч гэсэн өгөөгvй нь дээр байсан. Бид яг л адилхан хөлсөө дуслуулж авсан медаль. Энхжаргалын хувьд ууган медалийг эх орондоо авч ирсэн.
 
Би хоёрдахийг нь гээд л байгаа. Ер нь хасагдсан нь тавхан охин л байна. Ингэж болмооргvй санагддаг юм. Vлдсэн хэд нь өнчин өрөөсөн л хvvхдvvд. Би байлаа гэхэд тэд сар бvр хэдэн төгрөг аваад байвал амьдралд нь хэрэгтэй. Хvн жаахан ядраад зовж явахад хvний эцэг гэдэг хамгийн тvрvvнд л бодогддог юм байна. Эгч нь чамд нэг тvvх ярьж өгөх vv.
 
 -За?
 
 -Аав минь алтан медаль хvртэх тоогоор надад жороо морь өгдөг байлаа. Хэрвээ тэр их зуд болоогvй бол одоо би адуугаар тэр хавьдаа тэргvvлэхээр л хvvхэн байх байсан. /Инээв/ Гэхдээ зөв явбал бvх зvйл сайхан болно гэдэгт итгэдэг.
 
-Тууштай хvнийг амьдрал шагнадаг гэдэг дээ. Болно оо. Та хvvгээ спортын хvн болгох уу. Магадгvй бөх?
 
-Магадгvй л юм. Ямар ч байсан энэ есөн сараас өөрийнхөө сурч мэдсэн зvйлийг нутгийнхаа хvvхдvvдэд зааж сургах бодол байна. Чөлөөт бөх гэдэгт нэгэнт л эргэлт буцалтгvй ууссан юм хойно, vvнийхээ төлөө л дуусах бодол байна. “Эгч нь хэлэх гэсэн vгээ шууд л хэлчихдэг юм. Дотроо юм бодож явахгvй амар. Заримдаа энэ байдлаасаа болж хvнд их ад болно оо. Шигшээ багт байхад хvмvvсийн vнэнг нvvрэн дээр нь хэлчихээр бvр их ад болно” гэх сэтгэлийн шаналал бvхнээ дотроо нууж, амьдралд тэмцэж яваа Д.Нармандах эгчийн vг бvр шударга юм аа.
 
Хvнд бэртлээс болж ид vе шигшээ барилдаж, бэлтгэл сургуулилт хийж чадахгvй байгаа ч тэмцээн болгонд Д.Нармандах хэмээн нэрээ дуудуулж, хэдийн финалдчихсан гvйж явдаг тvvгээр бөхөд хайртай ард тvмэн нь бахархдаг. Би ч бас. Магадгvй аавынхаа амьд сэрvvнд дэлхийн аваргын медалиа харуулж чадаагvй ч, тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцон Монгол хэмээх зургаан vсгийг аавынхаа нэрийн хамтаар овоглуулахад чинь хайртай ээж, адтай жаахан хvv, тэнгэрт байгаа аав тань бахархдаг байх. Таны хэлдгээр амьдрал даанч урт. Санаа чинь зөв юм чинь, заяа тань тэгшхэн л байж таараа.
 
Өглөөний сонин
Ж.Цэцэгмаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.