Чөлөөт бөхийн шинэчлэгдсэн чансаагаар манай бөхчүүд дээгүүр бичигджээ
Олон улсын бөхийн төрлүүдийн холбооноос эрэгтэй тамирчдын чансааг шинэчлэн гаргажээ. Энэхүү чансаанд манай 12 тамирчин багтсан байна.

Тодруулбал 57 кг-ын жинд ОУХМ Д.Цогтбаатар гуравдугаарт, Ясар Догугийн нэрэмжит олон улсын тэмцээний аварга Б.Номин аравт, 61 кг-ын жинд Э.Ням-Очир долоодугаарт, Н.Лхамгармаа есдүгээрт бичигджээ. Мөн 65 кг-ын жинд МУГТ Г.Мандахнаран, 74 кг-ын жинд П.Өнөрбат нар тус бүр есдүгээрт жагссан бол Б.Батмагнай 11 дүгээрт, 70 кг-ын жинд Б.Батзориг 19 дүгээрт, 86 кг-ын жинд О.Үйтүмэн 15 дугаарт, 97 кг-ын жинд Д.Хүдэрбулга, 125 кг-д Н.Золбоо нар 11-т, Ж.Чулуунбат 14 дугаар байранд бичигдсэн байна.

Чансааг шинэчлэхдээ дөрөвдүгээр сард Финланд улсын Вантаа, Казахстаны нийслэл Астана хотуудад болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн дүнг харгалзсан байна. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай бөхчүүд амжилттай оролцож багаараа хоёрдугаар байр эзэлсэн нь гол нөлөө үзүүлжээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.