Төрийн өмчит 30 гаруй барилгыг дуудлага худалдаанд оруулна
Төрийн өмчит байгууллага, аж ахуйн нэгжийн барилга, байгууламжийн дуудлага худалдаа үргэлжилж байна. Энэ онд нийтдээ 30 орчим барилга байгууламжийг дуудлага худалдаагаар худалдах гэнэ.

Тиймээс Төрийн өмчийн хорооноос  ашиглалтгүй байгаа болон ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гарсан төрд данстай үл хөдлөх хөрөнгийн судалгаа, жагсаалтыг  гаргаж эхэлжээ. Одоогийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 441 дүгээр ангийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийх үнэлгээчнийг сонгон шалгаруулж байгаа юм.

Мөн хүүхдийн эмнэлэг барих хөрөнгө босгох зорилгоор Засгийн газрын 10 дугаар байрыг дуудлага худалдаанд оруулахаар болжээ.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.