"Архидалттай биш ажлын байртай тэмцэхээ болиоч?"  хэвлэлийн бага хуралтай
08:00 цагт Нийслэлийн Удирпах ажилтны шуурхай зөвлөгөөн Хангарди ордонд болно. Дүүргүүдийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлыг авч хэлэлцэнэ.
 
11:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын "Ээдрээт цагийн бичээс" цахим номын нээлт Монголын Үндэсний музейд болно.
 
11:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд “Эрүүл хүүхэд” ТББ-аас жирэмсэн эхийн хөтөч гар утасны программ зохиосон талаар мэдээлнэ.
 
11:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн удирдлагууд болон Жанжны нэрэмжит хоёрдугаар сургуулийн захиргаа хамтран түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол зохион байгуулна. Арга хэмжээ Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургууль дээр болно.
 
12:00 цагт "Монголын Хүнсний Худалдаа Эрхлэгчдийн Нэгдсэн Холбоо" ТББ-аас "Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төсөл"-ийг эгүүлэн татахыг УИХ, Засгийн газраас шаардаж, "Архидалттай биш ажлын байртай тэмцэхээ болиоч?" хэмээн уриалж байгаа талаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн Төвд болно.
 
12:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа Чингисийн талбайд болно.
 
12:45 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд “Номтой нөхөрлөе” клубээс “Мулгуу бэлэгнээс ухаалаг бэлэг рүү” сэдэвт хэвлэлийн бага хурал зарлалаа.
 
13:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатар сурталчилагч О.Баатарын “Их жанжин Д.Сүхбаатарыг сурталчилсны 50 жил” үзэсгэлэнгийн нээлт Монголын Театрын музейд болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-02-02 01:23:25
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!