Нийслэлийн 140 өрхийн эмнэлэг шээсний шинжилгээний зөөврийн аппараттай боллоо
Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпораци ,Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон холбоотой өнгөрсөн оны 11 дүгээр сард  хамтран ажиллах санамж бичиг, Эрүүл мэндийн хөтөлбөрийн гурван талт   гэрээнд гарын үсэг зурсан. Тус гэрээний  дагуу  БНСУ-ын Руй корпораци Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 140 өрхийн  эрүүл мэндийн төвд шээсний шинжилгээгээр анхан шатны үзлэг хийх аппарат, түүнийг дагалдах хурдавчилсан оношлуурыг 3 жилийн нөөцтэйгээр буцалтгүй тусламжийн хүрээнд  хүлээлгэн өглөө.   

Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн  Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат , Руй корпорацийн ерөнхийлөгч Хо У Бүн, Монгол дахь Руй корпорацийн ерөнхийлөгч Ким Жунг Бүн, Хотын хөгжлийг дэмжих “Шинэ тосгон холбоо”-ны тэргүүн Б.Жаргал  болон Нийслэлийн 7 дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга, 140 өрхийн эмнэлгийн эмч, менежерүүд  оролцлоо.

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг  өрхийн эрүүл мэндийн төвүүдийг  тус тоног төхөөрөмжөөр хангаснаар Дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн ачаалалыг багасгах, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг чанаржуулах, анхан шатны үзлэг оношлогоог түргэн шуурхай хийж, иргэд нэг цэгт төвлөрөн үйлчлүүлэхээс гадна өвчнийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаа юм. Мөн шээсний шинжилгээний хариуг боловсруулах, хадгалах, дамжуулах үүрэг бүхий Hybrid Вэб сайтыг ашиглалтад оруулах бөгөөд уг сайтаар дамжуулан иргэд гар утсаар, интернетээр  үзлэг оношлогооны хариугаа авах, хянах  боломжтой болно. Энэхүү тоног төхөөрөмжийн нийт өртөг 493.300 ам долларын үнэтэй,
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-02-02 01:21:59
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • zochin 2015-02-02 00:59:43
    oboo do aimgiin orhuudiig anhaaraarai baritsaj bgaa yum bish ochnoon olon onoshluur ogson tsentrfuggui uchir hiij chadahgui bna