Америк, вьетнамчууд иргэдээ хамгаалдаг бол монголчууд тvлхдэг
УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн чуулганаар гадаадын улс орнуудад суух Элчин сайд нарын асуудлыг хэлэлцэх vеэр УИХ-ын зарим гишvvн Тайландын Вант улсад суух Элчин сайд Т.Төгсбилгvvнд хандаж хэлсэн vг багагvй дуулиан дагуулаад байгаа. Тэд хэлсэн vгэндээ “Монголын төрөөс цалинжиж гадаад улс орнуудад суугаа Элчин сайд, консулууд Монгол хvний төлөө сэтгэл гаргадаггvй. Малайзад Монголын хоёр эмэгтэй харамсалтайгаар амиа алдахад ганцхан хохирогчийн аав л араас нь хөөцөлдсөн. Малайзчууд монголчуудаас уучлалт гуйгаагvй. Харин хөх тэнгэр хилэгнэж тэдний онгоцуудыг сvйрvvлсэн” гэж хатуухан ч гэсэн vнэнийг хэлсэн.

Тодруулбал Ислам улсад олзлогдоод байсан хоёр иргэнийхээ төлөө Японы Засгийн газар ямархуу хvчин зvтгэл гаргахыг та бид харлаа. Японы Гадаад Харилцааны сайд Ясvхиде Накаяама Йордан дахь Японы элчин Сайдын яаманд хvрэлцэн очиж орон нутгийн эрх баригчидтай холбоо тогтоон Исламын алан хядагчидтай эцсийн мөч хvртэл хэл амаа ололцохоор ажилласныг дэлхий нийт анхааралтай ажигласан. 130 сая хvнтэй Япон улсын Засгийн газар, Ерөнхий сайд Шинзо Абе эхэндээ Исламын алан хядагчидтай ямар ч тохиролцоо хийхгvй гэж байсан ч алан хядагчдын өгсөн 72 цаг буюу даанч богинохон хугацаанд Харvна Юкава, Кенжа Гото нараа суллуулахаар боломжит бvх аргыг хэрэглэсэн ч цаг хугацаа, өөр хvчин зvйлийн эрхшээлд аргагvй хvч мөхөстөв. Одоо тэд алан хядагчдын гарт харамсалтайгаар амиа алдсан хоёр иргэнийхээ төлөө Исламын алан хядагчдад хатуу цохилт өгөхөөр эргэлт буцалтгvй шийдээд байгаа.

Япон Улсын Либерал Ардчилсан Намын 21 дэх дарга, Япон Улсын 57 дахь Ерөнхий сайд Шинзо Абэ, Америкийн генерал Дуг¬лас Макартурын хатуу хяналт дор 1947 онд батлагдсан Vндсэн хуульдаа зоригтой өөрчлөлт хийж, Японы зэвсэгт хvчнийг өргөжvvлэх, ашиглах явдлыг хязгаарласан, зөвхөн өөрийгөө хамгаалах зорилготой, дэндvv “хvлцэнгvй” байдлыг эцэслэн өөрчлөх, өөрөөр хэлбэл одоогийн Vндэсний батлан хамгаалах газрыг армийн статустай Батлан хамгаалах яам болгож, хилийн чанадад цэргийн ажиллагаа явуулдаг эрхтэй болгох хуулийн төслийг ойрын vед Парламентын чуулганд оруулахаа мэдэгдээд байгаа. Дэлхийн гурав дахь хvчирхэг гvрэн, 130 сая хvнтэй Япончууд хоёрхон иргэн нь амиа алдсаныг Vндсэн хуульдаа өөрчлөлт оруулах алтан боломж хэмээн даруйхан ашиглах нь тодорхой болоод байна.

Тэгвэл АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Пайпэр Кэмбэлл Монгол Улсад төлөх ёстой 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгтээ 5.7 жилийн ял авсан “Саусгоби сэндс” ХХК-ний ерөнхийлөгч бөгөөд гvйцэтгэх захирал Жастин Капла гэгчийг өмөөрөн Монголын шvvх засаглал руу давшилсан мэдэгдэл гаргав.

Элчин сайд Пайпер Кэмбэлл мэдэгдэлдээ “Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөх О.Чулуунбат Монголын хэвлэл мэдээллээр саяхан хэлэхдээ, бизнесийн асуудлаарх маргаанд компани нь холбогдсон гадны удирдах албан тушаалтнуудыг шvvн таслах, тэдэнд хилээр гарах хориг тавих нь Монгол Улсад орж ирэх гадны шууд хөрөнгө оруулалтад мэдэгдэхvйц хөнөөлтэй тухай олон улсын хөрөнгө оруулагчдын хэлсэн санааг давтан илэрхийлсэн. Монгол Улсын эрх барих байгууллагууд өөрийнх нь vндсэн эрхийг зөрчиж байгаа талаарх нэхэмжлэлийг нь НVБ-ын Хvний эрхийн комисс нягталж vзэхээр хvлээн авсан гэдгийг ноён Каплагийн хуульчдын баг бидэнд мэдэгдсэн. Бид vйл явцыг цаашид анхааралтай ажигласаар байх болно" хэмээн сvрдvvлсэн, тулган шаардсан өнгө аяс цухалзаж байгаа.

Жастин Капла нь “Саусгоби сэндс” ХХК-ний ерөнхийлөгч бөгөөд гvйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн санхvvгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филлипин улсын иргэн Хиларион В.Кажукомтой бvлэглэн татварт ногдох онц их хэмжээний орлогыг нуун дарагдуулж, Монгол Улсад 35 тэрбумын хохирол учруулсан нь шvvхээр тогтоогдоод байхад л АНУ-ын Элчин сайд ийнхvv дайрсаар байгаа. Хvчирхэг гvрнvvд ийнхvv буруутай нь шvvхээр тогтоогдсон иргэдээ хvртэл хvч тавин хамгаалдаг юм байна.

Мөн саяхан цахим ертөнцөөр вьетнамчуудтай зугаацаж буй монгол охидын зураг, бичлэг тарсан билээ. Vvнтэй холбогдуулан Вьетнам улсын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлд “Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудтай хамтарч, гэмт хэрэгт өртсөн иргэд байгаа эсэхийг шалгах болно. Хэрэв манай улсын иргэд гэмт хэрэгт өртсөн, гэмт хэрэгт холбогдсон бол бид арга хэмжээ авна. Мөн вьетнамчуудын гар утсыг хулгайлж, хувийн бичлэг, зураг зэргийг нийтэд цацсан этгээдийг шалгуулах болно” гэсэн байсан. Ер нь Вьетнам улс гадаад улс орнуудад ялимгvй ч гэсэн эрх зөрчигдсөн иргэдээ хамгаалах талаар нарийн зохион байгууллалттай, зоригтой тэмцдэгээрээ зартай. Хэдхэн жилийн өмнө Инчоны нисэх буудалд Вьетнамаас ирсэн онгоцны зорчигдын талыг нь хил нэвтрvvлэлгvй буцаахад тэр өдөр нь Ханойд буусан Солонгосын онгоцыг тэр чигт нь буцаан эсэргvvцлээ илэрхийлж, ялалт байгуулж байсан тvvхтэй.

Саяхны Вьетнам иргэдийн өдvvлсэн хэргийн тухайд гэвэл тэд зохион байгуулалттайгаар Монгол охидын биеийг vнэлvvлж, засварын газрынх нь ойролцоох айлуудын нохойг зvй бусаар алж хороон хоолондоо хэрэглэх, засварын газартаа адуу нядалж байгаа зохисгvй зургаа цахим ертөнцөөр цацах зэрэг монголчуудын дургvйцэл, зэвvvцлийг төрvvлэхvйц vйлдлvvд олноор нь гаргасан байдаг. Тэгээд ч Вьетнам засварын газрууд ёстой л амандаа орсон vнийг хэлж машин засварын vнийг хөөрөгддөг нь тодорхой болсон зvйл билээ. Иргэд нь ийнхvv хууль бус vйлдлvvд удаа дараа гаргасаар байхад Элчин сайдын яам нь тэдэндээ хир халдаахгvй өмөөрсөөр л байгаа. Гадаад улс орнуудын Элчин сайдын яамд буруутай нь тогтоогдож шvvхээс ял авчихаад байхад иргэдээ ингэж өмөөрч, хамгаалж байна.

Гэтэл өнөөдөр дэлхийн олон улс орнуудад Монгол хvн амь насаа алдаж, хууль ёсны хvний эрх нь өдөр бvр зөрчигдсөөр л байгаа. УИХ-ын гишvvн Д.Арвины зvй ёсны шударга шvvмжлэлд дурьдагдсан “Монголын төрөөс цалинжиж, Монгол хvний эрх ашгийн төлөө тэмцэх ёстой” гадаадын улс орнуудад суугаа Монголын Элчин сайд нар vндсэн ажлаа хийхийн оронд архи, тамхи, ширээ сандал, тавилгын наймаа эрхэлсээр байгаа нь бултах аргагvй vнэн билээ. Амьдарлынхаа төлөө, vр хvvхдийнхээ ирээдvйн төлөө, цаашлаад улс Монголынхоо төлөө харийн нутагт жиндэж, гундаж яваа иргэдийнхээ төлөө сэтгэл гарган ажиллах цаг болсон уу, эрхэмсэг Элчин сайд нар аа.
 
Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • concerned 2015-02-02 06:17:45
    Ter Enkhmaad Nigert zovj baihad Egypted baisan elchin saidynhan" Mongo baihgui: geed hunii gazar zovj baihad ni tuslaagui tuhai yaria facebook d baigaa har ...
  • Сэтгэлгээний инерц 2015-02-02 02:10:38
    Угаас коммунист нийгэм хүний төлөө биш, хүн үнэ цэнгүй байсны хар гай үргэлжилсээр. Соц. өмч хөрөнгийн төлөө хүнийг цаазалдаг байсан шүү дээ!!!
  • Zaluu 2015-02-02 01:30:40
    Elchin saiduudaa shuumjleh ni zov ch nas barsan heden zuun huniig basamjilj olon doloon yum yarij bolohgui. Ood bolson huniig hundeldeg mongol yos haachiv