Салбарын сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх хурандаа Ц.Батсүхыг эргүүлэн томиллоо
Салбарын сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх асуудлаар албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байсан хурандаа Ц.Батсүхийг эргүүлэн томилжээ. Тодруулбал, өнгөрөгч пүрэв гаригт Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Буянтөрийг чөлөөлж, Ц.Батсүхийг томилсон байна.

Хурандаа Ц.Батсүх нь өмнө нь энэ албан тушаалыг хашч байсан бөгөөд түүнийг ажиллаж байх хугацаанд ЗБГХТГ-ын албан хаагчид хар тамхины хэрэгт холбогдсон Г.Сарангэрэлийг мөрдөн шалгах явцдаа Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинд гүйцэтгэх ажиллагаа явуулж, утсыг нь чангаж, тагнасан гэх асуудал дэгдээд байсан билээ.

Үүнээс шалтгаалж Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржав хурандаа Ц.Батсүх болон Эрүүгийн Цагдаагийн газрын дарга Н.Ууганбаяр, дэд дарга Б.Ариунболд нарыг албан тушаалаас нь чөлөөлж байсан юм.

Тэгвэл дээрх гурван хүн хууль бусаар ажлаасаа халагдсан хэмээн шүүхэд гомдол гаргасан байна. Шүүх ч тэдний талд шийдвэр гаргасан учраас ЦЕГ-ын шинэ дарга, комиссар Р.Чингис нэр бүхий албан тушаалтнуудыг эргүүлэн томилох тушаал гаргажээ.

Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-02-02 14:42:01
    тэ хүнэнцэрийн балаг давах шатны шүүгч нар мөн ирсэн замаараа зуба тэ сайданцарын тэнэглэл дуусахгүй нь эээ эрүүлжүүлэх мөн элий балай
  • MGL 2015-02-02 14:31:31
    Huuli busaar halagdsan humuusiig erguulj ajild n avah l estoi.Batsuhed amjilt husie...
  • teneguuded 2015-02-02 10:34:42
    ta nart chadah medeh ym bna uu erguutsen uhnuud booljisnuud booljood booljsoo ideed booljsondoo hulgailsan ulsiin ard tumnii mongondoo hahaj uh
  • Шал тэнэг 2015-02-02 06:39:29
    манай нэг хамаатны нохор нэг яаманд газрын дарга байсан ба оорийнх нь ярьсанаар энэ ажилаасаа 6 удаа халагдаж эргээд томилогдсон гэсэн. шал тэнэг энэ улс тор нь...
  • зочин 2015-02-02 05:55:44
    Зөв шударга ажлаа хийж байсан хүнийг халж болохгүй байх. Хэрэг хийсэн л бол сайд байсан ч илрүүлэхийн тулд цагдаа өөрийнхөө мэдлийн ажиллагааг хийх л ёстой биз ...
  • Эргүү 2015-02-02 02:30:19
    Уншихад залхамаар сандал суудлын асуудал. Өөрсдөд нь ямар байдын бол