А.Шагдарсүрэнг “Боловсролын тэргүүний ажилтан”-аар шагналаа
БСШУ-ны сайд Л.Гантөмөр өнгөрсөн баасан гаригт яамныхаа  ажилтан,  ажиллагсадтайгаа уулзалт хийж өнгөрсөн оны ажлаа дүгнэж, 2015 оны ажлын төлөвлөгөөний талаар ярилцжээ.

 Энэ үеэр тэрбээр “Номин холдинг”-ийн захирал А.Шагдарсүрэнг Боловролын тэргүүний цол тэмдгээр шагнаж урамшуулжээ. А.Шагдарсүрэн нь  2014 онд өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьж улсад хүлээлгэн өгсөн  юм.  Сайд “Энэ бол боловсролын салбарт хийсэн томоохон хөрөнгө оруулалт бөгөөд олон иргэдийг баярлуулсан сайхан сайхан үйл явдал” гэдгийг онцлоод цаашдаа бизнес тань  улам өргөжин тэлж шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулаарай гэж хүссэн юм. Түүнчлэн Л.Гантөмөр сайд “Би гурван хүнийг  Боловсролын тэргүүний цол тэмдгээр урамшуулах юмсан гэж боддог байлаа. Нэг нь өнөөдөр биелэлээ оллоо.  УИХ-ын гишүүн Я.Санжмятав  Завхан аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа хүүхдийн авьяасыг  нээн илрүүлэх ажлыг эхлүүлж хүүхэд бүрийг морин хуур, шатар тоглуулж сургасан. Хотын дарга Э.Бат-Үүл манай багш нарт анх удаа мөнгөн урамшуулал  өгсөн. Энэ гавьяаг  нь үнэлж  энэ хоёр хүнийг  бас “Боловсролын тэргүүний цол” тэмдгээр шагнах бодолтой байна” гэдгээ  хамт олондоо дуулгажээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-03-17 04:21:24
    Iim zuiliig hun bukhen l hiij baidag. Tsetserleg baiguullaa geed ugdug ch arai dendej bnaa. Tuushdaa nasaaraa ajillaad avaagui ardiin bagsh uchnuun bna dag.
  • zocin 2015-02-17 11:05:36
    naad szagnal cini nasaaraa bolobcroliin salbart azillasan hynd ygdeggyyi umuu,haa hamaagyi hurengetend dolignood,ineefei,hu namiin luibarcin
  • Бобо 2015-02-03 07:27:05
    Энэ шагдарсүрэн тэнэг одоо болиосоо.монголын аль өөдтэй гэсэн барилга байшинг луйвардаа биздээ
  • 教員 2015-02-03 00:57:17
    すばらしい。こうなってくると、賞の価値が上がる。めでたい、めでたい。
  • ahmad 2015-02-02 08:16:32
    UU medeegui bailaa.Byar hurgej sain saihnig husen eruue tand