Лиценз олгох ажлыг дахин туршина
Ашигт малтмалын газраас хайгуулын лиценз  хүсэгчдийг цахимаар бүртгэж эхэлсэн. Гэвч бүртгэлийн хугацаанд системийн компьютер гацсан гэх мэдээллүүд гараад байсан. Үнэндээ юунаас болоод яагаад гацаад байгаа нь тодорхойгүй.Үүнээс болоод нэг дор  гэнэт 30 компани бүртгэгдсэн гэх маргаан үүсэж байгаа билээ. Тиймээс нэг өдрийн дугаар олголтыг зогсоосон. Энэхүү алдааг лиценз хүсэгчид багагүй эсэргүүцэж байгаа тул Ашигт малтмалын газраас туршилт явуулахаар болжээ.

Тус газрын цахим хуудсанд “Хайгуулын тусгай зөвшөөрөл авах аж ахуй нэгжүүд өргөдлийн дугаар олгох цахим системийг өнөөдөр 14.00 цагаас туршилтын горимоор ажиллуулна. Идэвхтэй оролцож, ямар нэгэн алдаа гарвал 263624, 263923 дугаарын утсаар мэдэгдэнэ үү. Энэ хугацаанд хийгдсэн бүх бүх үйлдэл туршилтын зорилготой болохыг анхаарна уу” гэжээ.

Лицензийг нэгэнт олгоод эхэлчихсэн энэ үед байн байн туршилт хийх гэж байгаа нь ямар учиртай юм бол гэж хардах хүмүүс ч байгаа юм. Харин энэ талаар албаны эх сурвалж “Лиценз олгох өдрийн өмнө нэг л удаа туршилтаар бүртгэл хийсэн. Тиймээс дахин нэг удаа туршиж, системийн хэвийн ажиллагааг шалгаж байна” гэжээ.


Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.