Улаанбаатарын өвлийн наадам сайхан боллоо
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, НЗДТГ-тай  хамтран өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор  “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулж эхэлсэн. Хоёр дахь жилдээ зохиогдож байгаа уг наадмыг Туул голын хөвөөнд хийлээ.

Тус наадмыг нээж НЗДТГ-ын орлогч Ц.Энхцэнгэл  “Монголын өвлийг үзэх гэсэн олон жуулчдыг татах үүднээс “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хэрэгжилт нь энэ юм.  Энэхүү үйл ажиллагааны гол зорилго бол өвлийн улиралд жуулчдыг татах, Монголчуудынхаа уламжлалт баярыг сэргээх юм. Олон нийтийг хамарсан баяр учраас урлаг соёлын олон байгууллага хамтран ажиллаж байна” гэв.

Энэ үеэр иргэд үндэсний хувцсаараа гоёж мөсөн шагай  наадаж, нум сум харваж байлаа. Мөн  оюутны шигшээ багийн тэшүүрчид тойргийн үзүүлбэр үзүүлж, “Оргил” уулын клубийнхэн дугуйтай аялал зохион байгуулж, нохой чарганы уралдаан зэрэг олон сонирхолтой тэмцээн уралдааныг зохион байгууллаа.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-02-02 06:29:30
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!