“Тэтгэврийн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг болно
09:00 цагт “Тэтгэврийн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордны “Б” танхимд болно.
 
09:30 цагт НЭМГ, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв хамтран “Нийслэлийн хүн амд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээ, дуудлага хүлээн авалтын шуурхай байдлыг хангахад салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах нь” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах гэж байна. Уулзалт Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд болно. Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төв, холбогдох бусад байгууллагууд оролцоно. 
 
11:00 цагт ЭМСЯ-ны ШУТ -ийн байранд уушигны хатгаа өвчний эсрэг вакцины үр дүнгийн судалгааны нээлт болно.
 
11:00 цагт тариаланчдын тариалсан улаанбуудайн тонн тутамд 70000 төгрөгийн урамшуулал олгох тухай асуудлаар хэвлэлийн бага хурал болно. Хурал ХХААЯ-ны 1-р давхрын хурлын зааланд болно.
 
11:40 цагт бөө нар бөөлөн иргэний хөдөлгөөнүүд хамтран "Мөнх тэнгэрийн зараалаар Ноён уулын онгодыг сэрээх Монгол зан үйлийн ёслол" ажиллагаа Чингисийн талбайд явагдана. 
 
16:00 цагт Интерном номын дэлгүүрт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн "Монголоо таниулъя" номын нээлт болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • $ 2015-02-03 00:56:25
    Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Тур******д доорх http://TheWeeklyJob.com/?id=333635 ороод Бүртгүүлсэн тохиолдолд та 25$ abna
    122.201.22.157
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-02-03 00:52:24
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.195
    Мэдэгдсэн Хариулах