Хадагтай золгох ёсон
Монголчууд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, vсэг чимгээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгvй байна. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ.
 
ХАДАГТАЙ ЗОЛГОХ ЁСОН

Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд  дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой.

ХАДАГ БАРЬЖ ЗОЛГОХ ЁСОН

/Хадгаа тэр хvндээ vлдээнэ/ Өндөр настан буюу нутаг усандаа нэртэй хvмvvст хадаг барьж золгох ёстой байдаг. Дvv хvн хадгаа гаргаж амыг нь золгох хvн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хvний хоёр гар дээр тавьсны дараа золгоно. Хадаг авч байгаа хvн хадгаа хавсран хураагаад мөн хадагтайгаа золгож ч болно. Хадаг тавьж буй хvн хадгаараа бvх хурууг нь бvтээж болохгvй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина. Хадгаа таюихдаа мэнд мэдэж болохгүй. Хадгаа тавьчихаад золгохдоо мэндээ мэднэ.

ХАДАГ БАРИХАД ХЭЛЭХ VГС

Цаглашгvй урт наст ариун хадаг
Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн
Дэлгэрэнгvй урт наст ариун цагаан хадаг
Идээний дээж илгэн цагаан тараг
Эдийн дээж ариун цагаан хадаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • otgoo 2015-02-03 14:20:26
    goe
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-02-03 02:07:28
    mongotei zolgoo.
    68.174.160.129
    Мэдэгдсэн Хариулах