Манай тамирчид олимпийн эрхийн оноогоо дээшлүүлжээ
Дэлхийн "Оюутны универсиад-2015" өвлийн спортын 27 дугаар их наадамд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцоод ирлээ. Манай улсын оюутан тамирчин Б.Амарсанаа /ШУТИС/, Б.Ачбадрах /МУБИС/, О.Гантулга /БХИС/ нар хувийн дээд амжилтаа ахиулан Олон улсын хэмжээний мастерын болзол хангасан байна.

Тэд энэхүү амжилтаараа Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ орох FIS оноогоо дээшлүүллээ. Монгол Улсын оюутны баг тамирчдын бүрэлдэхүүнд ОУХМ Б.Бямбадорж /Үндэсний БТДС/,  Б.Амарсанаа /ШУТИС/, Б.Ачбадрах /МУБИС/, О.Гантулга /БХИС/ нарын эрэгтэй цаначид, эмэгтэй тамирчдаас Э.Ариунтунгалаг /Үндэсний БТДС/, Ж.Халиунаа /МУБИС/ нарын зургаан тамирчин 31орны оюутан тамирчидтай уралджээ. Багийн ахлагчаар Х.Батсайхан, багийн дасгалжуулагчаар Б.Баттулга нар оролцсон.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.