СТА жүжигчин Ц.Батхуяг: Монголоо гэсэн зүрхний нэгэн судас тасарлаа шүү
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Амбий буюу Ц.Батхуягтай уулзаж ярилцлаа. Түүний хувьд хэвлэлээр төдийлөн ярилцлага өгдөггүй ам бөхтэй нэгэн гэдгийг манай уншигчид эчнээ сайн мэддэг байх. Түүнчлэн олны танил жүжигчнээ чухам юу хийгээд байгаа талаар байнга л чих тавьдаг гэхэд хилсдэхгүй. Ингээд уран бүтээлийнх нь завсар зайгаар уулзаж сүүлийн үеийн сониноос нь хуваалцсан юм.

-Жүжигчин Амбий хэв­лэлийнхнээс зайгаа барьж, ам бөхтэй байх болжээ. Нэ­гэнт уулз­саных сүүлийн үеийн со­нин сайхнаас ху­­­ваалцъя гэж бодлоо. Ярилц­­лагаа мэдээж уран бү­­тээлийн талаар эхлэх нь зүйтэй байх аа?

-Өнгөрсөн хугацаанд ми­­ний хувьд нэлээд ачаа­лал­тай жилүүд байлаа.

Бүрэн хэм­жээний уран сайхны гур­в­ан ч кинонд тоглолоо. Ихэвчлэн хөдөөгүүр кино зурганд их явлаа. Удахгүй хэд, хэдэн уран бүтээл маань дэлгэцээр гарч, үзэгчдийн хүртээл болно. Тэр үед л хийсэн зүйл, хэлэх үгтэйгээр үзэгчидтэйгээ уулзъя гэж бодож байна даа. Нөгөө талаар хэвлэлийнхэн надаас яагаад ярилцлага өгдөггүй юм бэ гэж их асууж шал­­­гаадаг л даа. Үнэн хэ­рэгтээ нэг хүн байнга л өөрийнхөө тухай яриад бай­вал уйтгартай, үзэгчид ч залхана шүү дээ. Тэгээд ч би ярихаас илүү бусдыг сонсох дуртай. Ингэх нь өөрөө амьдралын том сургууль болдог юм байна. Насны хувьд ч хүүхэд, залуустаа үлгэр дууриалал болчихмоор амьдралд нь хэрэгтэй зүй­лийг зааж сургах, үгүй дээ л үйлдлээрээ харуулчих юмсан гэж эрмэлздэг.

-Хэд, хэдэн уран бү­тээ­лээр үзэгчдэдээ бэлэг ба­рина гэлээ. Энэ бэлгийнхээ үүцнээс манай уншигчдад задлахгүй юу?

-“UBS” телевизийн “Со­дура” нэртэй бүрэн хэм­жээний уран сайхны кинонд тоглолоо. Энэ удаагийн миний бүтээж буй бүтээл дүр монголчуудын дунд байдаг цөөнх тэр тусмаа цаатан иргэдийн аж амьд­ралыг харуулсан, маш өндөр утга агуулга бүхий кино. Монголчууд бид чинь гурван сая хүрэхтэй, үгүйтэй цөө­хүүлээ. Тэр цөөхөн ард түмэн дотроо цөөн үлдсэн цаатан иргэд нийгмийн ороо бусгаа энэ цаг үед хэрхэн яаж амьдарч байна вэ. Цаашид яах ёстой юм гэдэг сэдвийг агуулсан, нэг ёсондоо сэтгэл эмзэглүүлсэн кино болох байх. Зохиолын сэдэв утга санаа, агуулга нь таалагдаад энэ кинонд тоглосон. Мөн Монгол Улсын гавьяат жү­жигчин И.Одон­чимэгийн найруулсан “Тан­хай гэрээ” уран сайхны ки­ноны зураг авалтыг дуус­галаа. Уран бүтээлийн сонин сайхны хувьд нэг иймэрхүү.

-Сүүлийн үед таныг ажиг­­лаад байхад дэл­гэ­цийн уран бүтээлд түлхүү анхаа­раад байгаа юм болов уу гэх сэтгэгдэл тө­рөх бол­лоо. Магадгүй тайз­ны уран бүтээлийг тань үзэг­чид хүлээгээд байх шиг санагддаг?

-Ер нь аль, алиныг нь хийх ёстой. Жү­­жигчин хү­ний 40 нас бол дөнгөж мэр­гэжлийнх нь эхлэл, ирээдүй хойч үедээ сур­гамж­лагдан үл­­дэх, нийгэмд хандсан бү­тээл эхлэх нас юм. Жүжигчний мэр­гэжил бол хүний туулж өнгөрүүлсэн амьд­ралын хугацаатай салшгүй хол­боо­той болол­той. Амьд­ра­лын практик бол асар том сур­гууль байдаг юм байна. Сайн муу, сайхан муухай, амьдралын зөрчлүүд гэж маш хүнд даваанууд бий. Энэ бүхнийг мэдэрч “жү­­жигчин” гэдэг рүү “Ху­га­раагүй ноён нуруу” шиг яваад байгаагийн гол утга учир юм шүү дээ. Эд­гээрийг үзэж, харж, сонсож, туулж явсан болохоор одоо­ноос л зөвхөн мэдэрч байна. Тэр ч үүднээс олон газар явж, сайхан хүмүүсийн үгийг сонсож байлаа.

-Таны ярианаас сонсох хэрэгтэй гэдэг үг л их гарах болжээ. Магадгүй өөрийгөө чамласан, болоогүй гэдэг өнгө аяс цухалзаад байна уу гэмээр. Жүжигчин мэр­­­гэжлийг сургуульд нь эзэмшээд цолыг нь авсан ч амьдралынхаа туршид су­ралцах ёстой. Өөрөөр хэл­бэл байнга л түүхий байдаг гэж хэлэх гээд байна уу?

-Жүжигчин гэдэг мэр­гэжил яг юу юм бэ. “Од” гэж хэлүүлэхийн тулд жү­жигчин мэргэжил эзэмшсэн юм уу. Зөвхөн диплом өвөртөлсөн од байх уу, уран бүтээлч байх уу гээд л маш олон асуудал гарч ирнэ. Гэтэл жүжигчин гээч энэхүү мэргэжлийн маань хэм хэмжүүр нь улс орон хөг­жин дэвжих, нийгмээ эрүүл­жүүлэх, өсвөр үеийг хүмүүжүүлэх, хамгийн гол нь ганцхан тохиох амьдралд хүн чанарыг дээдлэхэд хэ­дий чинээ тусласнаар нь тогтоогддог юм байна.

Магадгүй энэ тухай яривал уртаас урт зүйл болно л доо. Нийгмийг ухааруулсан, нийгэмдээ хандсан уран бүтээл хийж л дөнгөж жү­жигчин гэгдэж явах учир­тай юм. Нийгмийн бо­лохгүй, бүтэхгүйг сор­го­гоор мэдэрч чаддаг хүн л өнөөдөр жүжигчин байж чадна. Би саяхан Пусаны кино наадамд уран бүтээлч най­зуудынхаа хамт яваад ирлээ. Ингэж явсан шалт­гаан нь олон улсын кино урлагийн хөгжлийг нүдээрээ харж, кино урлагийн хөгж­лийг аль шатандаа явж байгааг үзэхэд чиглэгдсэн.

Мөн АНУ-ын Лос-Анжелест болсон киномаркетыг очиж үзлээ. Энэ бүхнээрээ би дэлхий нийтийн кино урлаг чухам хаана явна вэ гэдгийг мэдэхийг хүссэн юм. Ер нь бид яах гэж кино хийгээд байгаа юм бэ. Кино хийх нь дэлхий нийтэд ямар ашигтай, юунд зориулагдсан юм гэдгийг мэдэх газар дээр нь очиж үзсэн хэрэг.

-Тэгээд юу харагдав?

-Манай кино урлагт дутагдаад байгаа зүйл бол уран бүтээлчид нийгэм рүүгээ хандсан зүйлд тө­дийлөн анхаарахгүй байна уу даа гэж бодогдлоо. Тийм зүйл рүү уран бүтээлчид явах хэрэгтэй. Нэлээд хэ­дэн жилийн өмнө Женко Х.Баттулга ахын хэлсэн үг санаанаас гардаггүй л дээ. Тэрбээр бидэнд “нийгэм рүүгээ хандсан бүтээл хий л дээ” гэсэн. Үнэхээр ч жүжигчид нийгмийг эмчилдэг эмч нар. Тэр өгсөн үүрэг тангарагтаа үнэнч байж нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг эдгээж илааршуулах үүрэг хүлээсэн хүмүүс бол жү­жигчид бид шүү дээ. Кино наадмуудаар явахдаа нэг л зүйлийг маш сайн ойлгож, мэдэж ирсэн. Өнөөдөр бүх дэлхий, энэ бөмбөрцөгийн кино урлаг нэг л зүйл рүү маш алгуур зүтгээд байна. Шууд яваад очдоггүй тэр оргил руу маш алгуур тойруу замаар гэлдэрсээр. Тэр оргилын зогсоол нь ХҮН ЧАНАР, МӨН ЧАНАР-т хүрэхэд чиглэгддэг юм байна. Энэ бол хүн төрөлхтний мө­рөө­дөл. Үүнийг л мэдэрч ирлээ. Тиймдээ ч ерөөсөө л улс эх орны хөгжилд шууд нө­лөөлөх зүйл нь урлаг гэдэг нь маргашгүй үнэн аж.

-Манайхан кино урлагаа төрөөс дэмжихгүй байна гэж их шүүмжилдэг. Энэ тал дээр ч гэсэн та шүүмж­лэлтэй ханддаг уу?

-Аргагүй шүү дээ. Улс эх орон маань өөрөө ийм байдалтай байхад яаж урлагийг ойлгох тэнхэл байх вэ дээ. Урлагаар хүмүүжээгүй хүмүүс худлаа амьдарч, урлагаа ойлгох нь байтугай бүр л устгаж саармагжуулахыг бодох нь зүйн хэрэг биз дээ. Тийм учраас л өнөөдөр зөвхөн дарга цэрэг, нам засаг солих асуудалд нийгмийн анхаарлыг хандуулж бай­гаагаас урлагийг яаж хөгжүүлэх вэ гэж бодох­той манатай. Иргэн хү­нийг хүмүүжүүлэх, яаж хүн чанартай, эх оронч сэт­гэл­гээтэй байлгах вэ гэдэг талаар яриад ч хэрэггүй. Кино урлаг юунд хүрч үйлчлэх вэ гэдгийг ч бодож байгаа хүн хомс.

Нэг л их урсгал дагаж уруудсан хүмүүс. Ийм урс­галаараа байдалд дас­чихжээ. Улс орныг өрх айлаар жишдэг. Тэр айлын өрхийн тэргүүн аавыг гэр орноо авч явах талаар бүхий л зүйлээ зориулж, хөдөлмөрлөж байхад үр хүүхэд гэр бүл нь саад болоод байвал юу болох вэ. Манай улс яг үнэнчээр эх орондоо юм хийж, чин сэтгэлт хөв­гүүд­дээ ямар нэг аргаар саад болдог. Атаархдаг, хорлодог, мохоодог. Бүр хэн ч биш болгодог. Үе үеийн гунигт түүх байнга давтагддаг. Үүнийг л таслан зогсоох гол сэлэм нь кино урлаг.

Жүжигчин хүн хамгийн гол нь ямар ч нөхцөлд хүн байх хэрэгтэй. Хүн болохын төлөө явж, сэтгэж байвал өөрийгөө жүжигчин гэдэг мэргэжлийг эзэмшлээ гэж бод. Энэ хүн чинь жү­жигчин хүн шүү гэж хэ­лүүлж л байвал тэр л маш том цол доо. Гол нь хийх хэрэгтэй байна. Хамтраад нийлээд нэгдэх хэрэгтэй. Үр дүн нь ч хурдан гардаг. Өнөөдөр дарга, цэрэг гэж улстөрждөг хүмүүс л Мон­голд олширлоо. Харин хийж байгаа хүн байна уу гээд жингийн туухай дээр тавиад үзвэл их хөгийн инээдтэй зүйл гарч ирнэ дээ. Ирээдүй хойч үедээ үлдэхээр хий­сэн, бүтээсэн зүйл байна уу. Бидний үр хүүхэд юуг харж омогшиж, бахархаж амьдрах юм бэ.

Монголын нийгэм оюун санааны том уналтад ор­чихоод байна шүү дээ. Урлагийнхан л үүний чиг баримжааг ол­гож цэгцлээд, монгол хү­ний ёс суртахууны эрхэм зан чанарыг төлөв­шүүлж, хөгжүүлэх хэ­рэгтэй. Мон­голд өнөөдөр Чингис хааны цогцолбор хөшөөнөөс өөр түүхийн бахархалт бүтээн байгуулалт гарч чадаагүй л байна. Анх энэ цогцолбор хийгдэхэд түүхийн маш том бүтээн байгуулалт үр хойчид минь үлдэх зүйл хийж байна гэж харахаасаа илүү энэ надаас илүү гарчих болов уу гэдэг атаархуу бодолдоо хөтлөгдөн элдвээр л хэлж байсан. Хэн ч тусалж нэг­дээгүй. Тэгвэл энэ нэгэн үе өнгөрөхөд Чингис хааны цогцолбор л үлдэнэ. Женко Х.Баттулга гэдэг хүний нэрийг нь ч хүртэл тэр үед бүгд мартах байх даа, хойч үе минь. Ямар сайхан бүтээн байгуулалт босгож, Монголын түүхийн голыг зогоож байна вэ. Ерөөсөө л бид бүхэнд үнэ цэнтэй эрхэм зүйлийн төлөө бахархалыг бүтээж амьдрахын төлөө гэдэг сэтгэлийг төлөвшүүлэх ёстой. Ийм цаг нэгэнт болс­ны дохио ирээд байна шүү дээ.

-Монголчууд бид та­мын тогооны үлгэр шиг амьдардаг ард түмэн шүү дээ?

-Тийм л учраас би хэвлэлээс хол байгаа юм шүү дээ. Өнөөдөр үнэхээр тэсэхгүй болоод дуугарч байна. Энэ бол Женко Х.Баттулга ахын талаар. Монголоо гэсэн зүрхний нэгэн судас тасарлаа шүү. Улс орныхоо төлөө үнэнч цохилдог зүрхтэй хойч үедээ санаа зовнисон хэн бүх­нийг уриалж байна. Тулга ахын хийсэн, бүтээсэн бүхэн бүтэн ухаантай хэн болгоны нүдэн дээр ил байдаг. Ярьсан хариуцсан болгон нь биелэж байгааг Монголын ард түмэн хардаг. Тэгвэл энэ бүхнийг ямар нэг аргаар хорлодог урвагчид болих хэрэгтэй. Ядаж өөрийн чинь үр хүүхдийн төлөө гэдгийг мэдсээр байж та, зөвхөн өнөөдрийн хэд­хэн төгрөгийн төлөө бүү муу үйл хийгээрэй, гуйя. Магад­­гүй намайг хэн нэгний захиалгаар тал засаж хий худал магтан долигонож байна гэж бодох л байх. Тэг­вэл тийм зүйл огтхон ч байхгүй. Би үнэнийг л хэлэх гэсэн юм. Энэ хүний хөдөлмөрч сэтгэлийн үр дүн Монголын түүхэн дэх хар өдөр долоодугаар сарын 1-ний хагарал талцлыг нам­жааж, монголчуудыг нэгт­­гэсэн 2008 оны олимпийг мартах учиргүй. Хоёр дахь удаагаа олон мянган жилийн хэрэглэгч сэтгэхүйтэй нүүдэлчин монголчуудыг бүтээлч сэт­гэ­хүйтэй үйлдвэрлэгч үндэс­­тэн болгохоор нэгтгэх гэсэн чин хүсэлт үйлсийг нь тасалдуулан зогсоолоо. Энэ нь би болон мянга мянган бүтээх эрмэлзэлтэй, монголын ирээдүйг авч явах шударга залуучуудын урмыг мохооно шүү. Маш их харамсаж байна. Энэ хүн миний магтаалаар дутахгүй байх л даа. Улстөрийнхэн дундаас урлагийнханг дэмж­дэг ганц хүн нь шүү дээ.

Өнөөдөр спортыг аваад үзье л дээ. Монголын залуучууд энэ хүний л ачаар чөлөөт цагаа зөв боловсон өн­гө­рүүлдэг боллоо. Монгол­чууд тэр аяараа хөдөлгөөний ду­тагдалд орчихоод байхад энэ хүн өөрөө үлгэр жишээ болж байна.

Монголын залуучууд сайхан эрүүл биетэй зөв бодол санаатай болж хүмүү­жих дадал эзэмшиж байна. Энэ бүхэн чинь ерөөсөө л жудаг төгөлдөр эр хүн байх, айл гэрийн ноён нуруу, үр хүүхдийнхээ түшиг тулгуур сайхан амьдралыг бүтээгч хүн чанарын төлөвших ху­вийн соёлыг үлгэрлэх, эзэнт гүрний түүхийн түүчээ эх орныхоо тусгаар тогт­нолын баталгаа нь болж ухарч харамсах бус урагш тэмүүлж л амьдрах ёстой гэдгийн үлгэр дууриалал болж чадаж байна шүү дээ.

-Ярилцлагын төгсгөлд таны бодож хүсч буй зүйл тань юу болохыг сонирхож болох уу?

-Аливаа хүнийг баяр­луулахад тэр хүн хэзээ ч мартдаггүй юм гэж аав минь ярьдаг байлаа. Бас Ардын жүжигчин Б.Дамчаа агсан ч Х.Баттулгад баяр­лаж явдаг юм шүү гэж хэлж байсныг хоёр чихээрээ сонсож явлаа. Тийм учраас надад тусласан хүнд энэ үгийг хэлэхээс илүүтэйгээр нийгэмд хандсан чанартай бүтээл хийвэл энэ хүний ачийг хариуллаа гэж ойл­гох хүн дээ.

Өнөөдрийг хүртэл би мундаг сайн уран бүтээл хийж чадаагүй л явна. Тэгэхээр хүнийг баярлуулахаар хий­сэн ми­ний үйлдэл эх оронд маань тэр тусмаа үзэгчдэд хэрэгтэй байдаг. Жишээ нь би Х.Баттулга ахад баярлалаа гэдгээ ил хэлж амжаагүй л явна. Над шиг тийм бодолтой хүн Монгол Улсад маш олон бий. Энэ бүхний гол учир холбогдол нь хүн чанар гэдэг юм яваад байна л даа. Хүн чанарын тухайд шударга, тусч байх, ядарсан хүнд сайн үйл бүтээх гээд хүнийг мартагдашгүйгээр баярлуулах гэхчилэн энэ бүгд нийлээд хүн чанар элэг бүтэн болж байгаа хэрэг.

Эцэст нь хэлэхэд монгол­чууд минь бүгдээрээ эцэг өвгөдийн­хөө үлдээсэн эрхэм үнэт бахархлыг улам бад­­рааж нэр төр нандин ча­нараа гээлгүй амьдарцгаая гэж хүсье дээ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Уугий 2014-05-26 08:19:09
    Энэ ёстой зөв асуудал ярисан байна. Баттулга гишүүнийг дэмждэг улс орныхоо ирээдүйг харж өөрийн гэр, үр хүүхдээ удирдаж чиглүүлж явдаг эх эцэг шиг бодолтой хүн гэж хийж байгаа ярьж байгаагаас нь ойлгож явдаг Ажилсаг, ухаалаг хүн ухаан муут хичнээн зүтгээд
    202.21.113.202
    Мэдэгдсэн Хариулах
  • SAIHANAA 2014-05-26 04:09:34
    UNEN SHUU BID BIE BIENEE HORLOJ UGUISGEJ AMIDARDAGAA BOLIMOOR YUM ..................
    103.26.194.11
    Мэдэгдсэн Хариулах
  • үнэн 2014-05-26 04:03:21
    энэ залуу ч ухаантай л залуу юм.
    112.72.13.119
    Мэдэгдсэн Хариулах