Ахмад цаначин Д.Энхээ мөнгөн медаль хүртлээ

Квебекийн өвлийн спортын II наадамд оролцож буй ахмад тамирчдаас Монгол Улсын олон удаагийн аварга цаначин ОУХМ Д.Энхээ мөнгөн медалийн эзэн боллоо.

Мөн манай цаначдаас ОУХМ Д.Очирсүх тавдугаар байр, ОУХМ Ч.Гантөмөр есдүгээр байрт тус шалгарсан байна. Тус наадмын эхний өдөр манай гүйлтийн тэшүүрийн  тамирчид зургаан медаль хүртсэн байна. Тодруулбал, ОУХМ Л.Алтанцэцэг гүйлтийн тэшүүрийн 500 метр, 1500 метр тус бүрт нь алтан медаль, Спортын мастер Н.Эрдэнэтуяа 500 метр, 1500 метр тус бүрт нь хүрэл медаль, спортын мастер Д.Санчирбилэг 500 метрт алтан медаль, 1500 метрт хүрэл медаль хүртжээ.

Канад улсын Квебек хотноо болж байгаа ахмад тамирчдын өвлийн наадамд 22 орны 1500 гаруй тамирчин спортын арав гаруй төрлөөр хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байна.


Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine