Мэргэжлийн хяналт 76 асуудлаар шалгалт хийхгүй
МХЕГ-аас чиг үүрэгт хамааралгүй асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн дагуу төлөвлөгөөт бус шалгалт хийхийг хориглосон байна. Энэ талаар МХЕГ-ын Мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Т.Балжиннямаас тодрууллаа.
 
-МХЕГ-аас төлөвлөгөөт бус шалгалт хийхийг хориглосон гэсэн. Энэ талаар тодруулаач?
 
-Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар мэргэжлийн хяналтын байгууллага төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт, шалгалтын үр дүнг шалгах гүйцэтгэлийн шалгалт гэсэн гурван төрлийн шалгалт хийдэг. Тэгвэл саяхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх тушаал гарган байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн дагуу төлөвлөгөөт бус шалгалт хийхийг хориглосон байгаа. Учир нь мэргэжлийн хяналтын байгууллага иргэдээс ирсэн санал, гомдлын дагуу төлөвлөгөөт бус шалгалт хийж, нэлээд цаг алддаг байсан. Тиймээс ч бусад голлох шалгалтууддаа анхаарч ажиллах бус ямар нэгэн байдлаар хүч тарамдах асуудал үүсдэг байсан учир ийм зохицуулалт хийсэн.
 
-Иргэд танай байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудал гэдгийг яаж мэдэх вэ. Хэчнээн асуудал байгаа вэ?
 
-Мэргэжлийн хянлтын байгууллагын чиг үүрэгт огт хамаарахгүй бусад төрийн болон төрийн бус байгууллагад  хамаарах асуудлаар иргэд манайд хандах нь их байдаг. Учир нь тухайн байгууллагуудаар заавал дамжих ёстой байтал иргэд энэ талаар мэдэхгүй учир шууд манайд ханддаг байсан гэсэн үг. Тиймээс чиг үүрэгт хамааралгүй асуудлаар шууд хяналт шалгалт явуулахгүй болсон. Иргэдэд хэрэг болох үүднээс чиг үүрэгт хамааралгүй 76 асуудлыг жагсаасан байгаа. Тухайлбал, иргэдээс манайд орон сууцныхаа талбайг хэмжүүлэх хүсэлт ирүүлдэг. Гэтэл уг ажлыг манайх хийдэггүй, тусгай зөвшөөрөлтэй компани, аж ахуйн нэгжүүд нь хийдэг. Мөн бараа материалын үнийн өсөлт, үйлчилгээний ажилтны харилцаа, хогны асуудал гээд бүх л асуудлаар манайд ханддаг байсныг зохицуулсан. Тэгэхгүй бол иргэд 24 цагаар цэнгээний газар ажиллаж байна, цагтаа хог ачихгүй байна зэрэг асуудлыг тавьдаг. Гэтэл цаг хэтрүүлэн ажиллаж байгаа газруудад цагдаагийн байгууллага хяналт тавина. Харин хогны асуудлыг тухайн харьяа хороо буюу Улаанбаатар нэгтгэл хариуцах ёстой байдаг. Энэ мэт 76 асуудал байгаа.
 
-Чиг үүрэгт хамааралгүй 76 асуудлаас бусад асуудлаар төлөвлөгөөт бус шалгалтуудыг хийнэ биз дээ?
 
-Мэргэжлийн хяналтын газрын чиг үүрэгт хамаарах асуудлаар төлөвлөгөөт шалгалтуудыг хийнэ. Тухайлбал, хүнсний аюулгүй байдлын, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг иргэд, аж ахуйн нэг­жүүдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн дагуу төлөвлөгөөт бус шалгалтыг хийдэг хэвээрээ байгаа.
 
-Иргэд танай чиг үүрэгт хамааралгүй 76 асуудлын талаар мэдээллийг хаанаас авах боломжтой бэ?
 
-Эдгээр асуудлын жагсаалтыг манай байгууллагын вэб сайт http://inspection.gov.mn дээр тавьсан байгаа. Мөн фэйсбүүк https://www.facebook.com/mergejliinhyanalt?frer=ts/ хуудсанд байршуулсан.  Тиймээс иргэд эдгээр хуудсанд хандаад энэ талын мэдээллийг авах бүрэн боломжтой. Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд өргөдөл, гомдол, хүсэлтээ тухайн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралтай эсэхийг судлан үзсэний дараа холбогдох байгууллагад нь хандан шийдвэрлүүлж байхыг анхааруулж байна.

Монголын мэдээ
Ж.Отгонмягар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2014-07-15 02:01:10
    Хогоо ачихгүй бол хог ачихгүй байгаа газарт нь өөрт нь гомдол гаргаж өөрөөр нь шалгуулах юм биз дээ. Яах гэж төр та нарыг тэжээдэг байнаа
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2014-07-15 02:04:46
      Би энэ ажлыг хийнэ энэ ажлыг хийхгүй гэж өөрсдөө шийдвэрлэх нь зөв үү. Энэ нь ашигтай, энэ нь ашиггүй гэж ялгаж байгаа юм биш биздээ
      202.179.11.58
      Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-05-26 05:38:10
    tegeed ted yu hiih bolj bna oo, zugeer ulsaar tejeelgeed l suuj bhnee dee
    27.123.213.129
    Мэдэгдсэн Хариулах