Уламжлалт цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан “Мишээл экспо” төвд "Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015" үзэсгэлэн худалдаа долоо хоногийн турш зохион байгуулагдаж хаалтаа хийлээ. Энэ жилийн цагаан сар үзэсгэлэн худалдаанд 800 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцсон байна. Харин үзэсгэлэн худалдаанаас иргэд нэг тэрбум гаруй төгрөгийн худалдан авалт хийсэн хэмээн албаныхан хэлж байна.
Дашрамд дурдахад, “Драгон”, “Шөнийн зах” болон төвийн зургаан дүүрэгт зохион байгуулагдаж буй "Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015"үзэсгэлэн худалдаа сар шинийн баяр хүртэл үргэлжилнэ.
Дашрамд дурдахад, “Драгон”, “Шөнийн зах” болон төвийн зургаан дүүрэгт зохион байгуулагдаж буй "Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015"үзэсгэлэн худалдаа сар шинийн баяр хүртэл үргэлжилнэ.
Б.Сансартуяа
olloo.mn
olloo.mn