Цөмийн энергийн газар татан буугдсан ч данхар бүтэц хэвээрээ
Төсөв мөнгөө хэмнэх үүднээс Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон. Энэ хүрээнд зарим чиг үүрэг нэгтэй байгууллага, агентлаг, төрийн өмчит компаниудыг татан буулгасан. Татан буугдаж байгаа газрын тоонд Цөмийн энергийн газар орсон байгаа билээ.

Цөмийн энергийн газар нь цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн судалгааг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн хяналт тавих үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн.

Харин тус агентлагийн цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдох чиг үүргийг Ашигт малтмалын газар, цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн судалгааг хөгжүүлэхтэй холбогдох асуудлыг Цөмийн энергийн комисс, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн хяналт тавих үндсэн чиг үүргийг Мэргэжлийн хяналтын байгууллага хариуцахаар болсон.

Энэ газрыг татан буулгах нь зөв, буруу гэсэн асуудал нийгмийг талцуулаад байгаа юм. Тус газрыг удирдаж байсан даргын хувьд Н.Тэгшбаяр “Олон улсын жишгийг харсан ч энэ газар зайлшгүй байх ёстой газар. Өндөр хөгжилтэй орнууд цөмийн технологиор хөгжиж байна. Эрдэнэт хүний эрүүл мэнд, хөдөө аж ахуй, уул уурхайн бүх дэвшилтэд зүйлс цөмийн технологитой холбоотой. Тиймээс энэ салбарыг илүү хөгжүүлэх нь зөв. Төрөөс баримтлах бодлоготой салбараа унагааж болохгүй” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Мэдээж энэ салбарыг удирдаж явсан хүний хувьд ингэж хэлэх нь зөв байх.

Гэхдээ  Монгол Улс цөмийн энергийн газар тусдаа агентлаггүй болоод л байсан. Хуучин хуучин хариуцаж байсан салбарт нь өгөх нь зөв гэх олон хүн байгаа юм. Юу хийдэг нь тодорхойгүй, байгаа үгүй нь мэдэгддэггүй атлаа хүнд суртлын шат дамжлага болдог, төсвийн хөрөнгөөр туйлдаг агентлагуудыг татан буулгах нь зүйтэй гэсэн санал УИХ-ын түвшинд ч, олон нийтийн дунд ч хүчтэй яригдаж байгаа юм.

Цөмийн энергийн газар гэж байхгүй байхад энэ салбарын ажлыг 30 гаруй хүн нугалаад болоод л байсан бол  тус  газар байгуулагдаад ажилчдынхаа тоог огцом нэмсэн гэсэн мэдээлэл байдаг. Харин одоо эдгээр хүмүүсээ гурав хуваагаад л гурван агентлагт хуваарилжээ. Тэгэхээр агентлаг нь татан буугдсан нэртэй данхар бүтэц хэвээрээ байгаа юм биш үү.

Үнэндээ энэ олон хүний үр дүн хоёр жилийн хугацаанд төдийлөн харагдаагүй. Хамгийн наад захын жишээ гэхэд л цөмийн энергийн газар нь зөвхөн цацраг идэвхит ашигт малтмалын олборлолт хийхэд анхааран ажиллахаас гадна иргэдийн эрүүл, аюулгүй байдлын төлөө өдөр тутмын цацрагийн хяналтыг тавьж  импортоос эхлээд булшлах хүртэл  явцад нь хяналтыг тавьдаг үүрэгтэй ажилладаг.  Булшлах гэдэгт  эмнэлгийн  салбарын хог хаягдал ч багтдаг аж. Гэтэл эмнэлгийн хог хаягдал булшлагдах нь байтугай ил задгай хаясан тохиолдол гарч байсан. Цагаан давааны хогийн цэгт эмнэлгийн хог хаягдал ил задгай энд тэндгүй хаягдсан байгааг хэвлэл мэдээллийнхэн зураг хөрөгтэй нь гаргаж л байсан. Нэг үгээр хэлбэл хариуцсан ажлаа иймэрхүү хийж байсан гэсэн үг. Мөн гадаадын зарим хэвлэлд цөмийн хог хаягдлыг мөнгө өгөөд Монголд хаяж байгаа гэсэн мэдээлэл ч гарч байсан.

Түүнчлэн энэ салбарыг татан буулгахаасаа өмнө хуулиа хэлэлцэх ёстой байсан талаар хуульч хэлдэг. Хуулиа хэлэлцээгүй байж Засгийн газрын тохируулагч агентлагийг татан буулгасан нь хууль зөрчсөн үйлдэл гэнэ.  Хуулиа зөрчсөн энэ үйлдлийг эрдэмтэд эсэргүүцэж байгаа билээ. Цөмийн энергийн газрын татан буулгахын өмнө эхлээд хуулиа өөрчлөх ёстой байсан. Гэтэл хуулийг нь өөрчлөхгүйгээр тус газрыг татан буулгасан нь Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл боллоо гэж үзэж байгаа аж.

УИХ маань Цөмийн энергийн хуулиа өөрчлөөгүй байж бүтцийн өөрчлөлтийн жагсаалтаас тус агентлагийг хасаж, өнөөдөр болохоор энэхүү хууль зөрчсөн ажиллагаагаа Засгийн газар руу тохож байгаа нь дэндүү харамсалтай.
Ямартай ч саяхан УИХ-ын чуулганы хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Г.Сүрэн
olloo.mn

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mglchuud 2015-02-06 02:00:11
    Tsumiin energin gazar bailaa ged ganc ch Atomiin stants barij chadahgui bol yuugaa hiinee chaavaas, tatan buulgasan ni der
    112.72.8.244
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-02-05 00:53:47
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.231
    Мэдэгдсэн Хариулах