Хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням Танаа
Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Мэдрээ миний бие Монголын хөлбөмбөгийн холбооны хөгжилд хувь нэмрээ оруулах чин хүсэл эрмэлзлэлтэй бөгөөд сууринаасаа ялзарсан холбоог шинэчлэх бодлогын арга хэмжээг авч ажиллах зорилгоор тус холбооны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн билээ.

Гэтэл хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням Та ажил нь доголдсон, нэр хүнд нь олон улсад унасаар байгаа холбооныхоо төлөө хувь нэмрээ оруулахын оронд,  нэр дэвшигч Б.Мэдрээ миний нэр төрд халдсан, үндэслэлгүй мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байгаад гүнээ харамсаж байна. Таныолон нийтэд хүргэж буй мэдээлэл нь ямар ч баримт нотолгоогүй, нийтэд нээлттэй байдаг зарим мэдээллийг хүртэл сөхөж нягтлаагүй, илт Хар ПиАр-ын зарчмаар явагдаж байгаа тул дараах тайлбарыг хийх нь зөв гэж бодлоо.Үүнд:

         1.Б.Мэдрээ нь Худалдаа, хөгжлийн банкны томоохон хувьцаа эзэмшигч гэх мэдээлэл.

Миний бие 1990 онд тус банкийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Хүний нөөцийн захирал, Дэд захирал гэсэн албан тушаалуудад ажиллаж байгаад өнөөдөр Гүйцэтгэх захирал гэсэн албан тушаал дээр гэрээгээр ажилладаг бөгөөд ХХБ-ны нэг ч ширхэг хувьцаа эзэмшдэггүй болохыг тус банкны www.tdbm.mn вэб хуудсаас үзэх боломжтойгоос гадна Монголбанкны Хяналт шалгалтын газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох баримт мэдээллүүд байдаг болно.
 
        2.Б.Мэдрээ нь 1997-2000 онд Монголын хөлбөмбөгийн холбооны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад хийж гавьсан юмгүй хаяж явсан гэх мэдээлэл.
 
Миний бие 1997-1999 оны хооронд тус холбооны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Монголын хөлбөмбөгийн холбоог Азийн хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбоодод элсүүлэх ажлыг анхлан санаачлан хэрэгжүүлж, анхны хөрөнгө оруулалт, санхүүжилтийн ажлуудыг амжилттай эхлүүлж байсан бодитой ажлуудын түүх тухайн үеийн архивт байгаа болно. Миний бие тухайн үеийн удирдлагуудын шударга бус, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн байдал зэрэгтэй нь зөрчилдсөний улмаас холбооноос өөрийн хүсэлтээр гарсан билээ.
 
      3.Дэрэн клубын захирал Г.Мөнхчулуун нь Худалдаа, хөгжлийн банкинд их хэмжээний зээлтэй бөгөөд төлж чадаагүй тул Б.Мэдрээг дэмжиж, түүнд үйлчилж байгаа гэх мэдээлэл.
 
Г.Мөнхчулуун нь 2008 онд  амьдралын боломж тааруу 20 гаруй хүүхдүүдээс бүрдсэн хөлбөмбөгийн багийг байгуулж,өнөөдөр 200 гаруй хүүхдүүд тус багт байдаг, Монголын хүүхдийн хөлбөмбөгийг хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж буй хүн юм. Тэрээр Худалдаа, хөгжлийн банкинд ямар нэгэн зээл болон зээлийн өр төлбөргүй бөгөөд энэ нь Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн бүртгэлээр нотлогдох болно.
 
Хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням Та ажил нь доголдсон хөлбөмбөгийн холбоог сайжруулах, алдаа завхралыг илчлэх, өөд нь татах ажлууд санаачлахын оронд гүтгэлэгийн шинж чанартай худал мэдээллүүд цацаж яваа нь бусдын гар хөл болсон мэт харагдаж байгаа нь харамсалтай. Миний бие Монголынхоо хөлбөмбөгийн хөгжилд шинэчлэлтийг хийх, дэлхийн 209 орноос 194-д жагсан сүүл мушгиж байгаа эх орныхоо хөлбөмбөгийн хөгжлийг урагшлуулахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Иймд Та бусдын гар хөл болж, Монголын хөлбөмбөгийн спортод Хар ПиАр-ыг дахин ашиглахгүй байхыг албан ёсоор мэдэгдээд, эдгээр үйлдлүүд давтагдвал өөрийн хууль ёсны эрх ашиг, сонирхлоо хамгаалж, хуулийн байгууллагад хандахаа үүгээр мэдэгдэж байна.
 
Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч, ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ
2015.02.05
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дүүриймаа 2015-11-14 11:52:25
    Мэдрээ ХХБ-ны хувьцаа эзэмшдэг байлаа гээд та нар яах юм бэ?Битгий барьцалдаад бай,Банкны салбарт хийдгээ хийсэн,идэхээ та нараар заалгахгүй.Олон хүн тэжээдэг ....
    103.10.22.138
    Мэдэгдсэн Хариулах
  • ттт 2015-02-25 06:11:59
    Улс төрч гэвэл мэдрээ чинь ганбаатарынхаа хажууд том улс төрч биздээ. АН ҮЗХ хорооны гишүүн, Гүйцэтгэх зөвлөлийнх нь гишүүн. АН-н хамгийн том шийдвэр гаргах түв...
    202.70.43.162
    Мэдэгдсэн Хариулах
  • chi ter gadaad bumbuguu tongsood bj bai 2015-02-24 15:49:51
    chi ter gadaad bumbuguu tongsood bj bai
    103.229.121.18
    Мэдэгдсэн Хариулах
  • hun  2015-02-05 22:56:38
    ene Baljin yu hiij buteesen hun yum? yu ch hiigeegui hun dandaa hudlaa yridag!
    122.201.21.172
    Мэдэгдсэн Хариулах
  • batjargal 2015-02-05 07:15:33
    Ìîíãîëä Áàëæèííÿì õºë áºìáºã òàéëáàðëàæ áàéãàà öàãò õºë áºìáºã õºãæèíº ãýæ ñàíàõûí ãàð...
    202.72.247.249
    Мэдэгдсэн Хариулах
  • kk 2015-02-05 06:32:34
    ugaasaa heniig ch gesen notloh barimtgui gutgedeg n buruushdee. Uuruu ene chin huuli bus uildel.
    103.9.88.235
    Мэдэгдсэн Хариулах
  • ard 2015-02-05 05:42:12
    Buhel buten bank avaad yavdag neg Holboog bol olhoon avaad yavchih bailguide , Baljka ch bas uyvde ychraa medehgui baij heregt ynah gej baigaa uym
    112.72.13.131
    Мэдэгдсэн Хариулах
  • Hi 2015-02-05 05:06:01
    ene Ganbaatar hun dandaa hudlaa gutgeh yum buur neg har pr chin Ganbaatar gedeg unenii ortoi yamarch notolgoo barimtgui bicheh yum!
    122.201.31.233
    Мэдэгдсэн Хариулах
  • Зомгол 2015-02-05 04:59:57
    Согтуу Балжка согтуудаа олон долоон мэдэхгүй юмаа ярьж дээ
    103.26.194.215
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2015-02-05 03:33:34
    ОГТ ОРГҮЙ БИШ Л БАЙЛГҮЙ ДЭЭ. ДОТОР НЬ АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮН ЯМАР Ч БАЙСАН ТАЛ ДУНДУУР 50 ХУВИЙН МЭДЭЭЛЭЛТЭЙ Л БАЙЖ ТААРНА. ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРСӨН ОЛИГГҮЙ ХОГ ВЭ.
    122.201.19.198
    Мэдэгдсэн Хариулах
  • хүн 2015-02-05 02:09:45
    Балжиннямыг дэмжиж хамт нэрээ бичсэн болон гарын үсэг зурсан нөхдууд: Соёмбын барсын ахмад хөл бөмбөгчид Д.Энхтүвшин, Б.Баттөр, Х.Батзориг МХБХ-ны техникийн з...
    103.26.195.247
    Мэдэгдсэн Хариулах