С.Ганбаатар гялалзсаар л
Ойрын үед ордонд байнга инээж явдаг нэг хүнтэй болоод байгаа нь УИХ дахь бие даагчдын зөвлөлийн гишүүн С.Ганбаатар гэдгийг захын хүн хэлнэ. Өөрөө ч хэзээний нүүрний баясгалантай энэ эрхэм дээхнэ өгсөн нэгэн ярилцлагадаа "30 нас хүртлээ дан секс боддог байсан”-аа шулуухан зарлаж ангийнхнаараа хөөрхөн шоглуулаад авсан удаатай. Тэгвэл одоо лав л 60 хүртлээ их өөр юм бодож явах нь тодорхой болжээ.
 
Учир нь түүний толгойлох “Хөдөлмөрийн нам” хэзээ мөдгүй өдрийн сайныг олж түмэн олонд зарлан тунхаглах болоод байгаа, аж. Монголдоо болон дэлхийн өнцөг буланд сурч, ажиллаж байгаа өндөр мэдлэг боловсролтой залуучууд нийлж шинээр байгуулж байгаа намаа С.Ганбаатараар удирдуулахаар эргэлт буцалтгүй шийдсэн тул С.Ганбаатар гишүүн ойрдоо ажил ихтэй ч нүүр дүүрэн мишээл тодруулан гүйгээд байгаа нь тэр байжээ.
 
 Ерөнхий сайд асан нэгнээс эхлээд олон улстөрч С.Ганбаатарыг ирээдүйн Ерөнхийлөгч болох хамгийн азтай, одтой тохироо нь бүрдээд байгааг дуртай дургүй хүлээн зөвшөөрч эхлээд байна. Саяхан л түүнийг “популист”-аар дуудаж байсан эрхмүүд сүүлийн өдрүүдэд түүнтэй тун учиртай гар барих болсныг ч ярьцгааж байна. С.Ганбаатарын гялалзсаар байгаа учрыг одоо хүмүүс ойлгосон нь тодорхой.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-02-05 11:15:49
    Багш эмчийн цалингийн төлөө сайн тэмцэж байсан шүү таныг үгүйлж бна шүү сайхан нам байгуулаад гараад ирээ арай дээр нь одоохондоо та л бна даа
    112.72.13.63
    Мэдэгдсэн Хариулах
  • ez aluurchin 2015-02-05 09:06:00
    ene ch Haanaasaa iheehen shan avaad ineej baigaa biz udahgui avsan mungunduu hahaad uheerei
    122.201.22.207
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-02-05 07:47:38
    Ганбаатар гишүүн ээ МУ-н хуулийг зөрчөөд 55 хүрсэн эмэгтэйчүүдийг хомроголон ажлаас нь халаад гудамжинд гаргаж байгаад анхаарлаа хандуулаад өгөөч, please.
    202.21.117.230
    Мэдэгдсэн Хариулах
  • өглөө 2015-02-05 04:02:33
    өглөөний сонин зөвхөн баячуулынх гээд зарлавал таарна тэгвэл би ушингүй дээ Дан хөрөнгөтний нийхэмд үйлчилэх үү
    180.235.185.204
    Мэдэгдсэн Хариулах
  • Erdene 2015-02-05 02:27:41
    muu heleh ug oldohgui yum daa. Mongoliin hugjliig 5 jileer uhraasan n tuuhend uldeh surug amjilt.
    122.201.28.4
    Мэдэгдсэн Хариулах