Кноп дарахад нам хамаагүй
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нам харгалзалгүй кнопчин гэдгээ яруу тодорхой харуулсан юм. Тэрээр МАН-ын бүлгийн гишүүн Л.Энх-Амгалантай тохой залган сууж хааяа их л нухацтай ярилцаж харагдсан.
 
Тун удалгүй Л.Энх-Амгалан гишүүн их л яаравчлан гарч одсоны дараа санал хураалт явуулахад байхгүй Л.Энх-Амгалангийн өмнөөс эрхэм Д.Ганхуяг гишүүн картыг нь хийж, тун ч сурмаг санал өгч харагдав. Одоо ч тэгээд нам  эвслийнх нь хувь заяаг дэнслэхээс бусад үед нам харгалзалгүй кнопоо ээлжилж дарцгаагаад амар сайхандаа жаргадаг болж дээ.
 
Гэхдээ Д.Ганхуяг гишүүн кноп дарахдаа урд өмнөх алдааг давтаж босч гүйж намба алдалгүй сандлаа ялимгүй хөдөлгөөд л сурмаг гэгч нь дарчихаж харагдсан. Кнопчин гишүүд ээ гэж.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.