Онгоцны ослоор 31 хүн амиа алджээ
Өчигдөр Тайванийн  агаарын тээврийн “TransAsia” компанийн “ATR72-600” онгоц  нийслэл Тайпэй хотын Кийлөнг голд осолдсон  хэрэг гарсан. Онгоцонд  нийтдээ 58 хүн  сууж явсан бөгөөд тэдний 31 нь амь үрэгдсэн гэж  албаныхан мэдээлжээ. Аврах багийнхан 15 хүнийг аварсан хэдий ч 12 хүн сураггүй байгаа аж. Одоогоор осолдсон онгоцыг уснаас гаргаж авах ажил үргэлжилж байгаа юм байна. “ATR72-600” онгоц Тайпей хотын Суншань нисэх онгоцны буудлаас хөөрсний дараахан гүүр мөргөж улмаар голд унасан байна.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine