Гал гарсан газрыг  хамгаалалтад авчээ
Өчигдөр буюу хоёрдугаар сарын 4-ний өдөр “Хаан гэр” ресторанд гарсан галыг унтраахад 203 тонн ус зарцуулж, арван цагийн дараа бүрэн унтраасан байна. Галын дуудлагыг хүлээн авснаас хойш долоон минутын дотор онцгой байдлын албан хаагчид очжээ. Аврах гал унтраах 10 дугаар ангийн 20 автомашин, 70 албан хаагч 01:49 цагт галыг бүрэн унтраасан талаар Онцгой байдлын газраас мэдээллээ.

 Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Д.Эрдэнэбаатар “Тухайн үед 21х65 метрийн харьцаатай ресторан, пивоны үйлдвэрт гал гарсан байна. Гал нэлээн дэлгэрсэн байсан учраас онцгой байдлынхан ажиллахад хүндрэлтэй байсан. 1957 онд барьсан хуучны барилга учраас зураг нь олдохгүй хүндрэлтэй байлаа. Гэхдээ манай алба хаагчид бүх нөөц бололцоогоо дайчилж ажилласны хүчинд барилгын нэгдүгээр давхар руу гал орохоос бүрэн хамгаалж чадсан. Техник, тоног төхөөрөмжөөр дутагдсан асуудал байхгүй.” гэлээ.

Гал унтраагчдыг очиход гал нэлээн дэлгэрсэн, унтраахад хүндрэлтэй, барилга нь хялбар шатах материалаар хийгдсэн учир хорт хий утаа ихтэй, ажиллахад хэцүү байсныг НОБГ-ын аврагчид хэлж байлаа.

Тус барилгын хоёр давхар тэр чигтээ галд өртсөн бол нэг давхрыг бүрэн аварсан гэдгийг албаныхан мэдэгдлээ. Одоогийн байдлаар гал гарсан объектыг цагдаагийн байгууллагаас бүрэн хамгаалалтад авчээ. Мөн ойр хавьд үйлчилгээ эрхэлдэг зарим газрууд ажиллахгүй байгаа юм байна.   
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-02-05 16:22:12
    Odoo naad hotsrogdson gal untraah heregslee solij us tsatsahgui hees oruulj irej hereglej surmaar yum.tTsatssan us chin galaasaa ikh hohirol uchruuldag
    103.26.194.165
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-02-05 06:07:13
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.231
    Мэдэгдсэн Хариулах